8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан суманд 26 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

2018-10-21 13:00:00

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 2018 онд орон нутагт эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ болох цэцэрлэгийн барилга худалдан авах 900.0 сая төгрөгийн төсөл арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шуурхай зохион байгуулан ажилласны үр дүнд Дарханчууд цэцэрлэгийнхээ тоог нэгээр нэмлээ.

Энэхүү цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 28,8*12 харьцаатай 2 давхар , 5 бүлэг, нэг дуу хөгжмийн заал бүхий 100 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай, сургуулийн өмнөх боловсролын стандарт шаардлага хангасан цэцэрлэг юм байна.Өнөөдрийн байдлаар уг цэцэрлэг бүрэн хүчин чадлаараа хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн тавилга, эд хогшлыг иж бүрнээр олгосон бол Орон нутгаас 9.1 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж, 8,8 сая төгрөгийн 100 хүүхдийн зөөлөн эдлэлийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр 100 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл