8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: Хууль зөрчсөн албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулжээ

2018-10-22 09:12:00

Авлигатай тэмцэх газарт иргэнээс ирүүлсэн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжавт холбогдох гомдолд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг тогтоон хариуцлага тооцууллаа.

Б.Дарихжав нь албан үүргээ гүйцэтгэхдээ хамаарал бүхий этгээд болох охин Б-ийн дүрмийн санг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Ар мөргөцөг” ХХК-ийн данс руу байгууллагын данснаас 6.9 сая төгрөгийг шилжүүлж, шийдвэр гаргахаас өмнө хуульд заасан мэдэгдлийг гаргаагүй, мөн дээрх мөнгийг тус компаниас гаргуулан авч Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч О, М, Н нарын хамт БНХАУ руу явж албан хэрэгцээний техник, хэрэгсэл, эд зүйлийг худалдан авсан нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна.

Түүнтэй холбоотой өргөдөл, гомдлыг удаа дараа Авлигатай тэмцэх газарт ирүүлж байсан. Б.Дарихжав нь орон нутгийн хэмжээнд төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зохион байгуулах, дүгнэлт зөвлөмж гаргах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллахдаа дээрх зөрчлийг гаргаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилд хүргүүлсэн юм.

Уг албан бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжавт албан тушаалын үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаараа Авлигатай тэмцэх газарт хариу мэдэгдэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зоч
Тэгээд л болоо юу за за азны юм болждээ
2018/10/21 66.181.160.43