8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголд анх удаа ХХБанк болон shoppy.mn хамтран цахим зээлээр хүссэн бараагаа авах шийдлийг нэвтрүүлнэ

2018-10-22 11:20:01

Цахим үйлчилгээ хурдацтайгаар хөгжиж өнөөдөр Та бидний олон асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл болон хувирч чадсан байна. Хэрэглээний шинэ эрин үед банкны үйлчилгээ болон хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ гар утасныхаа тусламжтай худалдан авах болсон.

ХХБанк Монголын анхны хиймэл оюун ухаанд суурилсан цахим худалдааны цогц систем болох shoppy.mn-тэй хамтран хүссэн бараагаа зээлээр авах цахим шийдлийг анх удаа Монголдоо нэвтрүүлэх гэж байна. Хэрэглэгч байгаа газраасаа хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ зөвхөн нэг товчлуурын тусламжтайгаар шууд авах боломжтой болох юм. Бусад орны иргэдэд энэ төрлийн үйлчилгээ аль хэдийн өдөр тутмын хэрэглээ болсон байдаг.

“Дэлхийн брэндүүд нэг дор” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг shoppy.mn нь гадаад, дотоодын нэр хүнд бүхий брэндүүдийн бараа, бүтээгдэхүүнийг борлуулдаг гэдгээрээ олон мянган хэрэглэгчдэд танигдсан. Тэгвэл эдгээр бараа, бүтээгдэхүүнийг шууд авах боломжийг ХХБанктай хамтран олгож байгаа юм.

Эдийн засгийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, санхүүгийн боломжид тулгуурлан нэвтрүүлж байгаа энэхүү үйлчилгээ нь хэрэглэгч болон худалдааны бизнес эрхлэгчдэд олон давуу талыг авчрах болно.

Та аль ч банкны харилцагч байж болох ба олон төрлийн бичиг баримт бүрдүүлэхгүй, банкны салбар дээр очихгүйгээр 24 цагийн турш зээлийн хүсэлтээ шийдвэрлүүлж хүссэн бараагаа гэртээ хүргүүлэн авах боломжтой болох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл