8o
Улаанбаатар хот
mobile menu

"Дубайн гэрээг баталгаажуулсан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан"

2018-10-22 11:53:00

“Дархан Монгол” нэгдлээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон түүний байгуулсан Дубайн гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд Дубайн гэрээг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэн хандсан гэдгээ онцолсон юм.

“Дархан Монгол” нэгдэлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ: "Тухайн үед Дубайн гэрээг байгуулахдаа зөвхөн англи хэл дээр гэрээ байгуулсан. Талууд тус гэрээнд ямар нэгэн асуудал гарвал зөвхөн англи хувилбарыг баримтална гэж заасан байгаа нь монгол улсад ямар нэгэн байдлаар хохирол учруулж болзошгүй гэж үзэж байгаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөнд Монголын талаас гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Оюутолгой компанийн захирлуудад өгсөн байдаг. Энэ эрхийг зөвхөн Ерөнхий сайдын захирамжаар өгсөн. Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх зүйлийг ганцхан Ерөнхий сайд гэдэг хүн захирамж гаргаж шийдсэн.

Энэ гэрээний монгол хувилбар гэж байхгүй. Тухайн үед Ерөнхий  сайд асан Ч.Сайханбилэг сайд Дубайн гэрээг байгуулж  ирснийхээ дараа УИХ-ын чуулган дээр "Дубайн гэрээг монгол хэл дээр орчуулж байгаа. Удахгүй ирнэ" гэж мэдэгдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Дубайн гэрээний монгол хувилбарыг хэн ч хараагүй. Үүнээс бол бид Дубайн гэрээ өөрөө хүчинтэй юу гэсэн асуултыг Ч.Сайханбилэгээс болон тухайн үеийн Засгийн газраас асууж байна. Энэ асуултандаа хариут авна.  Мөн  Дубайн гэрээний үр дүн, хүчинтэй эсэх,  энэ гэрээний нөхцөл тохиролцоо монголд улсад маш их хэмжээний хохирол учруулж болзошгүй гэж үзэж хүчингүй болгохоор шүүхэд хандаж байна. Зөвхөн айлын талын нөхцөл байдлыг харж хөдөлж байна. " гэсэн юм. 

Дашрамд эргэн сануулахад: АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьсан үйл явдал болсон.  Тодруулбал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон. АТГ-аас тухайн үед  Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухай албан ёсоор мэдэгдэхдээ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дүнчүүр салаавч
Монголчуудаас урвасан харийн тагнуулчид
2018/10/22 66.181.171.26
123
gadaadad baigaa gee biz dee Bayar,Bayartsogt,Saikhanbilig hed Mongold lav baihgui l gene lee
2018/10/22 202.179.26.140
  • Recent
  • Most Read
  • Most Comment