8o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлийн сарын цаг агаарын төлөв байдал

2018-10-22 13:42:00

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсээс ирэх гурван сарын цаг агаарын дундаж хэм, хур тунадасны мэдээллийг гаргажээ.

Арваннэгдүгээр сард.

2018 оны 11 дүгээр сард Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ихэнх нутаг, Увсын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.



Завхан, Архангай, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.


 

Арванхоёрдугаар сард
 

2018 оны 12 дугаар сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Баян-Өлгий, Булган, Төв, Хэнтийн хойд хэсэг, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0,5 градусаар хүйтэн, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0,5-1,0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.



Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан, Архангай, Төв, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн, Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн баруун өмнөд  хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, Ховдын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун, Дундговийн зүүн, Дорноговийн хойд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сард
 

2019 оны 1 дүгээр сард агаарын дундаж температур Хөвсгөлийн зүүн, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсэг, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5 градусаар хүйтэн, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутаг, Увс, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Баян-Өлгий, Ховдын баруун өмнөд, Завхан, Дундговийн хойд, Хөвсгөлийн баруун, Өвөрхангай, Сүбаатарын зүүн, Төв аймгийн өмнөд хэсэг, Говь-Сүмбэр, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Говь-Алтай, Өмнөговийн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.



Эх сурвалж: ЦУОШГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл