8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобус шатжээ

2018-10-22 14:26:00

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 19-ний өдрийн 14:49 цагт Онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 14:53 цагт очиж, “Сутайн-буянт” ХХК-ийн 43-68 УБУ улсын дугаартай нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
муухай дуутай хар утаа шидсэн нийтийн тээвэр хотоор дүүрэн явсаар байна
2018/10/23 103.10.23.81