8o
Улаанбаатар хот
mobile menu

24 байршилд дуудлага худалдаа зарлалаа

2018-10-22 14:51:16

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо. 

Дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налах, Багахангай дүүрэгт нийт 24 байршлын газрыг худалдана. Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн 10:00 цагт нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд нээлттэйгээр явагдана.

Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн 09:30 минутаас эхлэн 16-ны өдрийн 09:30 цаг хүртэл нийслэлийн Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа

д/д Газрын байршил Зориулалт Хэмжээ /га/ Дуудлага худалдааны анхны үнэ /төг/
1 Баянзүрх дүүргийн 11-р хороо, УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд Амины сууцны хороолол 3.46 383,302,687
2 Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд Амралт, аялал жуулчлал 3.32 146,880,000
3 Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд Үйлчилгээ 5 784,453,500
4 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу Худалдаа, үйлчилгээ 0.8 124,000,000
5 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд Худалдаа, үйлчилгээ 0.83 187,736,472
6 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4 440,800,000
7 Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд Орон сууц 4 440,800,000
8 Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу Аж ахуй, фермер 3.75 252,489,733
9 Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд Аж ахуйн 8.03 354,120,000
10 Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд Аж ахуйн 3.02 133,680,000
11 Сонгинохайрхан 32-р хороо, Магнай трейд ШТС-ийн баруун урд талд Хийн түлшээр цэнэглэх станц 0.105 116,300,000
12 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177,700,000
13 Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8 Зочид буудал, худалдаа үйлчилгээ 1.1 177,700,000
14 Сонгинохайрхан 21-р хороо, Тусгалын аманд Хүлэмжийн аж ахуй 17 748,800,000
15 Сонгинохайрхан 21-р хороо, Нарийн ний эх, Хөшигт уулын урд Аялал жуулчлал 5 220,800,000
16 Сонгинохайрхан 21-р хороо, Бөөр толгойн өвөрт ХАА-н үйлдвэрлэл 7 308,800,000
17 Сонгинохайрхан 21-р хороо, Ар Шижирийн аманд Хүлэмжийн аж ахуй 5 220,800,000
18 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44,800,000
19 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44,800,000
20 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44,800,000
21 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44,800,000
22 Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд Үйлдвэрлэл 1 44,800,000
23 Багахангай дүүргийн 1-р хороо, Үйлдвэрлэлийн хими 1 Үйлдвэрлэл 5 220,800,000
24 Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд Худалдаа, үйлчилгээ 1 44,800,000
Нийт 83.5 5,708,762,392

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/

Та бүхэн холбогдох мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.  

Лавлах утас: 315712, 80000233, 96096800

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment