8o
Улаанбаатар хот
mobile menu

АН: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой

2018-10-22 15:16:00

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр  ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ.

Ирэх оны Улсын төсөвт багцалсан дүнгээр оруулж ирсэн тоон дүнгүүдийн өмнөх оны төсвийн төслүүдтэй ижил задаргааг хийх ёстой гэдгийг бүлгийн зарим гишүүд хэлэв. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, энэ талаар мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сонсох чухал шаардлага байгаа талаар гишүүдээс санал гарсан байна.

Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд бүлгийн гишүүд хүүхдүүдийг ялгаварлахгүй, ямар ч чирэгдэлгүйгээр 100 хувь хүүхдийн мөнгийг олгох нь зөв гэдэг байр суурин дээрээ бүлгийн гишүүд байна гэдэгт санал нэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Газарын баялаг Ард түмний өмч төрийн эзэн Ард түмэн Газарын баялаг бүхнээс уурхай бүрээс ашига хүртэх ёстой АН дуугарч Үндсэн хуулийг биелүүлмээр юм Хүүхдийн мөнгө үнэндээ таваг хоолч хүрэгүй
2018/10/23 103.10.23.81
irgen
AH bolyoi.huuhdiin mongoos yarih zuilgui hiih ajilgui hulgaichid be
2018/10/22 66.181.178.253
Xa xa xa
Tanai nam erx barij baixdaa xassan biz dee,Odoo neg ix ard tymenii toloo bolj jyjiglej gene,gaah tyi
2018/10/22 202.21.106.133
bi
Эрдэнэ тэргүүтэй АН-ын гарууд больж амьдаряа.Та нар юугаараа гийгүүлсэн юм.Улс орноо самарч хаясан тэнэгүүд.Боломжтой айл нь авахгүй байж болно шүү дээ.Улс орноо өрөнд нь оруулсан нь АНхан.Дуугай л ба
2018/10/22 66.181.160.95