8o
Улаанбаатар хот
mobile menu

Айлын гэрт дайрч орж, эхнэрийг нь барьцаалсан хэрэг гарчээ

2018-10-22 15:29:05

Энэ сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн айлд хутгатай этгээд дайрч, эхнэрийг нь барьцаалан авч явсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тухайн өдөр гэртээ унтаж байсан эхнэр, нөхөр хоёрын гэрт хоёр этгээд цонхыг нь хагалж ороод, нөхөрт нь хутга тулган эхнэрийг нь авч явсан байна. Тухайн хэргийг үйлдсэн этгээд барьцаалан авч явсан гэх бүсгүйтэй өмнө нь үерхэж байсан аж. Харин хамт гэр лүү нь дайрч орсон нэг нь түүний найз байсан бөгөөд тэд хоёул согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Гэмт этгээд үерхэж байх үедээ тус бүсгүйг зодсон хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаад дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Сэжигтнүүд тухайн бүсгүйг гэрээс нь авч гараад, "Приус" маркийн автомашинд суулган авч явсан байна. Бүсгүйн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй нь тогтоогджээ. Бүсгүйн нөхөр ч гэмтэл бэртэл аваагүй бөгөөд цагдаагийн байгууллагад мэдээлж дуудлага өгөхдөө “Согтуу хүмүүс гэр лүү минь дайрч, эхнэрийг минь аваад явчихлаа” хэмээжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагынхан эрэн хайж, Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Ийнхүү сэжигтнүүдийг 48 цагийн дотор барьж, цагдан хорих арга хэмжээ авсан байна. Өнөөдөр дээрх этгээдүүдийг цаашид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шүүхээр шийдэх юм. Бүсгүйн өмнөх найз залуу байсан гэх 40 настай Э нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, батлан даалтад байх хугацаандаа дахин ийн гэмт хэрэг үйлдсэн учраас хорих хуулийн заалттай юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Kkk
Zuv sh dee kkkk ulsaaraa hulgai deerem hiideg yum chin yund ni gaihsiin Murataas avaad l ... boovdoj ehelj bgaa yum chin
2018/10/25 66.181.178.225
irgen
orkland
2018/10/23 64.119.16.57
0000
Монгол төр хулгайч нарын үүр болчхоод байгаагаас Монголчууд ийм л болоод байна Их нь булангартвал адаг нь булаггахтай гэдэг энэ Нийгэмд ахуй анхадагч бүх зүүль нийгэмийн ахуйгаас шалтгаална
2018/10/23 103.10.23.81
Хммм
Архичин ажилгүй мэдрэл харгис танхай балмад эргүү арчаагүй мөнгөгүй ядуу сэтгэлгээ нь хоосон нөхөд л олширч болохгүй шүү!!! Сэр сэхээр ухаар зүтгэ бос!!!
2018/10/23 202.9.43.42