8o
Улаанбаатар хот
mobile menu

Оюутнуудын дунд БЗХӨ болон үр хөндөлт их байна

2018-10-22 17:55:00

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг энэ жил “Эрүүл оюутан-хөгжлийн түүчээ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Аяны хүрээнд оюутан залуучуудыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулах, зөв дадал суулгахад чиглэгдэж байгаа юм.

Өнөөдөр Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны нээлтийг Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд 96 их, дээд сургуульд нийт 156 мянган оюутан суралцаж байна. Үүний 92.8 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт суралцаж байгаа юм. Оюутнуудын дунд хорт зуршил /архи тамхи / хэрэглэх байдал, бэлгийн замын халдварт өвчин, мөн үр хөндөлтийн асуудал их байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тодруулж хэлбэл Монгол Улсын хэмжээнд 17530 удаагийн үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэнээс 5,3 хувь нь 20-оос доош насныхан 70 хувь нь 20-34 насныхан байгаа юм. Мөн 35-аас дээш насныхан 24,7 хувьтай гарчээ. Тэр дундаа 20-оос доош насныхан үр хөндүүлэх нь өмнөх оныхоос 5,3 хувиар нэмэгдсэн байна.

Тиймээс оюутнуудын эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд оюутнуудын дунд эрүүл мэндийн ойлголтуудыг өгөх зорилгоор бүх Их дээд сургуулийн оюутнуудад эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эрсдлийн үнэлгээ, халдварт болон халдварт бус өвчий үзлэг, Элэгний ВС вирус илрүүлэх шинжилгээг хийхээр төлөвлөөд байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл