8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэтгэвэр бодуулах цалингийн хугацааг 1-2 жилээр нэмэгдүүлэв

2018-10-22 18:20:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүд, ганц цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж бус бусад иргэдийн тэтгэвэр бодуулах цалингийн дундаж жилийг буцааж тав болгох эсэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаарх багц хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд амжвал намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Тэтгэвэр, тэтгэмжид хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хуулийн төсөлд тусгаж байгаа гэдгийг сайд хариулав.  

2019 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэхээр тусгажээ. Түүнчлэн олон улсын байгууллагаас нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгах зөвлөмж өгдөг гээд энэ хүрээнд хуульд өөрчлөлт оруулан тэтгэвэр бодуулах цалингийн дундаж хугацаа таван жил байсныг зургаа, долоон жил болгон өөрчилсөн гэж тэрбээр хэллээ. Цаашид ажилласан жилийн дараалсан хугацаа тав байх уу, долоо байх уу гэсэн асуудлыг тэтгэвэр, тэтгэмжийн тухай багц хуулийн шинэчлэлийн үеэр ярилцан шийднэ гэв.

Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжин хуулийг баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ их хурал одоо ард түмнийхээ эсрэг ажиллаж эхэллээ дээ. Бушуухан тараах хэрэгтэй байна.
2018/10/23 66.181.167.53
Өвөө
Тэтгэвэр бодох жил нэмэгдээд сарын дундаж цалин нэмэгдэх үү? ялангуяа тогтмол цалинтай хүнд.
2018/10/23 108.162.188.72