8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрсөн эгчийгээ шатааж хөнөөсөн залуугийн хэргийг шүүхэд шилжүүлэв

2018-10-23 08:36:00

БЗД-ийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул хотхон"-ы 112 давхарын есөн давхарт гал гарч, 27 настай бүсгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Эмэгтэйг түүний төрсөн дүү болох 19 настай Б, түүний найз 20 настай Э нар хамтран хоолойг нь боож, хөнөөгөөд улмаар хэргийн ул мөрөө устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. 

Тиймээс уг хэргийг шалгаж дуусан БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүгч хэрэгтэй танилцан, шүүх хурлын товыг гаргах юм.  Мөрдөн байцаалтын явцад тэд хувийн өс хонзонгоор бүлэглэн хөнөөсөн хэмээн мэдүүлсэн байдаг. 

Хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард үйлдэгдсэн билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ochij uzie. hezee barigsiim bol oo?
2018/10/23 66.181.161.125
pooh
112 davhar bair mongold bdgiim uu
2018/10/23 202.179.24.207