8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэний нийгмийн байгууллагууд 1072 хувьцааны асуудлаар мэдэгдэл хийнэ

2018-10-23 08:53:10

08:30 цагт: “Blue Sky” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх нь” Үндэсний бага хурал болно.

09:00 цагт: ХХААХҮЯ-нд “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” уулзалт, хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: “Бишрэлт” зочид буудалд төрийн болон ТББ-уудад зориулсан "Нялх балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилт, түүнд хяналт тавих нь” сургалт болно.

09:00 цагт: Монголын хүүхдийн ордонд Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн эргүүл болон өсвөрийн сэргийлэх бүлгэмийн ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Дэвжээ” тэмцээн болно.

09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд Сургуулийн эцэг эх багшийн үндэсний нэгдсэн холбооны стратеги, баримт бичгийг хэлэлцэх анхдугаар чуулга уулзалттай.

09:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд “Мэргэжлийн сэтгүүл зүй ба Дижитал эрин үе” форум болно.

09:30 цагт: “Holiday Inn” зочид буудалд “Ойн генетик нөөц  хамгаалал” төслийн явцын семинар болно.

11:00 цагт: Үндэсний аудитын газарт "Цэвэр агаар" сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитыг танилцуулах арга хэмжээ болно.

11:00 цагт: “Эрдэнэс Таван Толгой” компанийн төв байранд Иргэний нийгмийн байгууллагуудын удирдлагууд  иргэн бүрийн 1072 хувьцааны асуудлаар мэдэгдэл хийнэ.

11:30 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-аас Олон голын бэлчир орчимд БНХАУ-ын хөрөнгө оруулаттай компани төмөр зам тавих гэж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Гэрлэх ёслолын ордонд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хосуудын хуримын ёслолыг зохион байгуулна.

14:00 цагт: “Бишрэлт” зочид буудалд Нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх замаар хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар мэдлэг, мэдээлэл олгох семинар болно.

14:30 цагт: ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд Япон Улсын Засгийн Газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслийн буцалтгүй тусламжийн хүрээнд 2 сая долларын лабораторийг ШУТИС-Коосэн технологийн коллежид хүлээлгэн өгөх ёслол болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл