8o
Улаанбаатар хот
mobile menu

Олны анхаарал татсан хэргүүд ЮУ БОЛОВ

2018-10-23 09:12:00

АТГ-аас энэ жил дуулиан шуугиан дагуулсан нэлээд хэдэн хэрэг шалгасан. Тодруулбал,  олны анхааралд байгаа ялангуяа төрийн алба хашиж байсан томчууд буюу цагаан захтнуудад холбогдох эрүү, авлига, албан тушаалын хэргийг нэлээд шалгасан. Гэтэл уг сүр дуулиантай экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асанд холбогдох хавтаст хэргүүд сураг алдарлаа. Тодруулбал,

АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байсан  хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьсан үйл явдал болсон.  Тодруулбал, 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон. Монгол Улсын түүхэнд төдийгүй АТГ үүсгэн байгуулагдсан цагаас хойш төрийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан хоёр Ерөнхий сайдаа нэг өдөр хорьж шалгаж байсан түүх байхгүй. Энэ утгаараа тус баривчилгаа манай улсын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан үйл явдал болсон. АТГ-ын энэхүү баривчилгаа нь  2018 оны дуулиант баривчилгааны тэргүүн эгнээнд зүй ёсоор бичигдэх нь тодорхой. Үүнийгээ дагаад ч хоёр Ерөнхий сайд ял авах нь тодорхой боллоо гэсэн хүлээлт өндөр байлаа. Гэтэл экс ерөнхий сайдууд хоёр сар хоригдоод суллагдсаныхаа дараа өнөөдрийг хүртэл холбогдсон хэрэг нь нам чимээгүй болчихлоо.

Энэ хооронд хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь муудсанаас болж батлан даалтад гарсан С.Баяр бие хаагаа тэнхрүүлэхээр энэ зун баруун аймгуудаар аялж яваад ирсэн сураг дуулдсан . Харин Ч.Сайханбилэгийн хувьд мөн л суллагдсаныхаа дараа Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоног амарсан талаар эх сурвалж мэдээлэл өгч байсан юм.

АТГ-аас тухайн үед  Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухай албан ёсоор мэдэгдэхдээ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм. Гэтэл шалгаж байгаа, мөрдөж байгаа нэрээр уг хэрэг замхрах тийшээ хандав бололтой.

2016 оны сонгуулиас хойш хоёр сонгууль дамнан яригдаж байгаа алдарт 60 тэрбумын асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Уг 60 тэрбум асуудалд нэр холбогдсон гэх УИХ-ын дарга М.Энхболд монголын ард түмнээс уучлалт гуйсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын дарга М.Энхболдод гурван зүйлийн шаардлага тавьсан.
Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын ярианд оролцсоныхоо төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх, 60 тэрбумын гэх хэргийг сэргээн шалгуулах, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардсан байдаг. Уг шаардлагын хариуг өгөхдөө УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, 60 тэрбумын ярианд оролцсон учир уучлалт гуйсан бичгээ албан ёсоор өгсөн байдаг. Ийн хийсэн үйлдэл нь илт, өөрсдөө ч албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байхад АТГ өнөөдрийг хүртэл уг хэргийг шалгахгүй хав дарсаар ирлээ. Аль эсвэл  60 тэрбумын хэрэгт оролцсон төрийн албан тушаалтануудыг цээжээрээ хамгаалах ашиг сонирхол АТГ-т байна уу.

“Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханыг мөн л хуулийн байгууллага саатуулан шалгасан. Түүний хувьд суллагдсаныхаа дараа нам чимээгүй байж байгаад өнгөрсөн наймдугаар сараас Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргын ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ. Түүний удирддаг Монголын бизнесийн зөвлөл энэ жил Монголын Уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран “Discover Mongolia” Уул уурхайн чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ. Төрийн өндөр албан тушаалтануудын хоморгонд өртсөн гэгддэг “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайханыг “Оюутолгой” төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа билээ. 

Энэ жилийн бас нэг дуулиант хэргүүдийн тоонд  “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хэрэг яах аргагүй орно. Ш.Батхүү өөрийн эрх ашгийнхаа төлөө Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, зээл авсан асуудлаас болж улсад ийм их хэмжээний хохирол учирсан гэсэн мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд гарч эхэлсэн. Улмаар "Эрдэнэт Үйлдвэр", Улаанбаатар төмөр зам зэрэг төрийн өмчийн хэд хэдэн компанийг барьцаалан Өмнөд Африкийн Стандарт Банкнаас их хэмжээний зээл авсан Ш.Батхүүг өнгөрсөн гуравдугаар сард хорьсон байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл тус хэрэг хэрхэн шалгагдаж байгаа нь тодорхойгүй байна.

Энэ мэт олон анхаарал татсан хэргүүдийг АТГ илрүүлэн шалгасан байдаг. Гэтэл өнөөдөр тус хэргүүд хаачсан нь мэдэхгүй нам чимээгүй болчихлоо. Дахиад замхрах уу. АТГ эхэлсэн ажлаа яагаад дуусгаж чаддаггүй юм бэ???????. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Энэ хулгайчууд бүгд ямарч хариуцлага хүлээхгүй гарна харж л байгаарай Монголд шудрага хууль байхгүй. хулгайчуудад эерэг, ард ядууст сөрөг үйлчилдэг хууль л байгаа
2018/10/26 66.181.160.106
хаха
энэ дээр байгаа 76 өмнө нь байсан 76-нуудыг бүгдийг нь буудаад хулгайлсан хөрөнгийг нь хураавал энгийн иргэд саудын арабынхаас дутахгүй амьдрах боломж байна дөө сайхан амьдарлын төлөө
2018/10/24 66.181.169.110
иргэд
Жаран тэрбумын энэ нэг гурван хулгайчыг зайлуулаагүй цагт төр засаг хууль ёс энэ тэр гэх хэрэггүй
2018/10/23 103.57.92.124
миний нэрээр яах нь вэ?
Монголд үнэн хэрэгтээ төр байхгүй,төрийн толгой дээр улс төрийн нам завилан сууж,төрийн албыг мөнгөөр үнэлэн зарж,мөнгөтэй луйварчид төрд шургалажээ,одоо үнэн юм гэж байхгүй
2018/10/23 103.57.92.124
60 тэрбумын наймаа.
Саарал ордон хулгайч дээрэмчдийн үүр уурхай оромж болж гүйцэж ,Шатааж устгахаас өөр зүв шийдэл байхгүй.
2018/10/23 103.111.68.3
МОНГОЛЫН ЭСРЭГ НАМ УЛС ТӨРИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ЭД НАР МӨН
НАМ УЛС ТӨРӨӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭН СОНГУУЛИАР ТӨРИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВЧ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЗАЛИЛАН ГАДНЫХАНД ӨГСӨН ЭНЭ ХҮМҮҮС ХУУЛИАР ШИЙТГЭХ ЁСТОЙ.
2018/10/23 202.9.43.238
бодлын хулгайч
ИЙМ ХУУЛЬТАЙ ТӨР УЛС БАЙГААД Ч ЯАХ ЮМ БЭ. БҮГДЭЭРЭЭ ХУЛГАЙ ХИЙЕ. ХЭНД ЧХУУЛЬ ҮЙЛЧИЛЭХГҮЙ. ТЭГШ ХУВААРИЛАЛТЫН СИСТЕМ ҮЙЛЧИЛЖ БАЙНА. МАНАЙД АРДЧИЛАЛ БИШ КОММУНИЗМ ЯЛЖЭЭ НӨХДӨӨ. УРАГШАА
2018/10/23 66.181.167.53
Зочин
С.Баярцогт бүүр дурдагдахаа ч байжээ,түүний зөв байсан юм байна штээ
2018/10/23 202.179.24.207
Шаа
Би бас хулгайч
2018/10/23 98.206.15.197
Буруу Цолмон
Хулгайч нар үүрэлсэн төр Хулгайч нараа хамгаалааж үлднэ шүү дээМонгол төр нам дагсан хулгайч нарын үүр болож Төрийн алба эрх мэдэлтэй хулгайч нарын бөхсийг долоогч нарын алба болсон
2018/10/23 103.10.23.81