УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр өдөржингөө хуралдсан юм. Бүлэг 2019 оны төсвийн төслөөр хуралдаж эрх баригчид хэтэрхий том төсөв байна гэдэг шүүмжлэлийг хэлэлцэж нэлээн удаан маргалджээ. Ямартаа ч олны шүүмжлэлийг дагуулаад байсан утаанд 154 тэрбум төгрөг төсөвлөхөөс 80 тэрбумыг хассан байна.
Яндангийн шүүлтүүрийн төсөв хасагдсанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бухимдаж гэнэ. Тэрбээр "Ах нар утааг арилгах дургуйдээ, утааны төсвийг хасч байна" гэх утга агууллагатай үг хэлжээ.