8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын даргад хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах шаардлага хүргүүллээ

2018-10-23 10:29:02

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюунлаг сургуулийн  ойр орчмын  Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны  67, 69, 70 дугаар байрнуудын дундах нийтийн эзэмшлийн замыг Оюунлаг сургууль өөрийн хөрөнгөөр цементлэн хатуу хучилттай болгож 195 сая төгрөгний тохижилт хийж  ашиглалтанд оруулсан боловч бүлэг этгээдүүд зохион байгуулалтайгаар эвдлэн сүйтгэж иргэдийн биед халдсан тухай  мэдээлэл гарсан.

Тэгвэл тус асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тэрээр 2015 оны 03дугаар сарын  11-ний  Баянзүрх дүүргийн засаг даргын А/180 тоот шийдвэрээр “ ЭМ ЖИ ТИ ЭМ ЭП”  ХХК-д газар олгосон нь  тус хороодын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн мөн тодорхой шалтгаануудыг харгалзан үзэж зохих журам хуулийн дагуу шийдвэрлэж газрын зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
С.Болдсайхан
Эхний 2 жил хүүгүй,дараагийн 3 жилд жилийн 3 хувийн хүүтэй ЖДҮ-ийн 950 саяаа энгийн нэгэнд буцаагаад өгчих.бусад нь яах вэ.
2018/10/29 66.181.189.231
кк
одооноос ард иргэдэд дурладаг цаг нь ч дөхөж байна даа,удахгүй би танай гэр бүлийн гишүүн гээд Балайсэлэнгэтээд явчих вий,хөөгөөд гаргаарай хаха
2018/10/23 202.179.24.207
  • Recent
  • Most Read
  • Most Comment