8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Одгэрэл: Утааг багасгана гэж 164 тэрбум төгрөг зарцуулсан ч агаарын бохирдол буурсангүй

2018-10-23 12:01:00

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг танилцуулж байна.

Аудитаар гарсан зөрчлийн талаар Гүйцэтгэх аудитын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор Л.Одгэрэл  мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Энэхүү аудитыг гурван чиглэлээр явуулсан. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны эрх зүйн орчин уялдаатай байсан уу, Агаарын бохирдлыг бууруулах ажлыг зөв зохистой төлөвлөж хэрэгжүүлсэн эсэх, Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа үр дүнтэй явагдсан уу гэсэн гурван чиглэлээр аудит хийсэн байна. 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна. Тиймээс агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй байна

Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг юунд хэрэглэснээр нь ангилж үзвэл, Үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад 26 хувийг, Сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад 22 хувийг, Нам даралтын зууханд шинэчлэл хийхэд 14 хувийг, Сайжруулсан түлш болон агуулахын зардалд 10.9 хувийг гэх мэт бусад зардалд зарцуулсан байна" гэх мэдээллийг онцоллоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ter mongijg n hen avch, jund zartsuulsanyg n shalguulaachee
2018/10/23 87.123.194.11