8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэс тавантолгой"-н талбайгаас олон жилийн турш нүүрс хулгайлж байсныг тогтоолоо

2018-10-23 13:34:00

Засгийн газар хуралдаж, “Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой”-н газраас хил даван нүүрс олборлосон байж болзошгүй асуудлыг шалгаж, нягтлах ёстой гэж үзээд ажлын хэсэг байгуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг нягталж, шалгаад судалгааны дүнгээ танилцуулсан байна. Шалгалтаар “Тавантолгой” ХХК хил давж, “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлсан нь тогтоогдсон.  Олон жилийн өмнөөс эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н талбайгаас нүүрс хулгайлдаг байжээ гэдгийн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Учир нь “Тавантолгойн хилээр экспортолсон нүүрсний хэмжээг олборлосонтой нь харьцуулаад үзэхээр экспортоор гаргасан нь их байна” гэсэн юм.  Өөрөөр хэблэл Тавантолгой компани олборлосноосоо их нүүрсийг хилээр гаргаж гадагш зарсан нь тогтоогдсон байна.  Энэ асуудлаар “Тавантолгой” компани, ажнай Д.Бат-Эрдэнэ, Д.Дагвадорж нар тайлбар хийх ёстой.” гэдгийг тэрээр мөн хэлсэн юм. Тиймээс хуулийнханд хандаж, энэ асуудлыг шалгаад “Эрдэнэс Тавантолгой”-г хохиролгүй болгож өг гэдэг шаардлагыг Засгийн газраас тавьж байгаа юм байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс хяналтгүйгээр хилээр гарсан талаар Л.Энхболд гишүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийж байсан. Гэтэл дөрвөн сарын дараа буюу 8 сард хийсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын хөнд­лөн­гийн маркшейдеруудын хэмжилтээр 340 мянган тонн нүүрс “Эрдэнэс Тавантолгой”-н лицензтэй талбайгаас алга болсон нь тогтоогдсон байдаг. 340 мянган тонн нүүрс гэдэг бол 25 сая ам.доллар буюу 60 тэрбум төгрөг гэсэн үг юм. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
хулгайч өвгөн ажнай батэрдэнийг яагаад толгойгий нь илээд бгам бэ хууль хяналт гэж бхгүй болцийм уу
2018/10/25 139.5.218.128
zochin
хүмүүсээ нүүрсний уурхайнуудаас хэдэн мянган тонноор нь хулгай хийвэл ялгүй болуийм бна ш дээ зүгээр л тайлбарлахыг шаардах юм бна шднн хулгай хийэюж болдогийм бна
2018/10/25 139.5.218.128
zochin
nymforjiin 2 hulgaich zulbasga . tergvvn hulgaichaar todorno doo ...
2018/10/24 185.39.141.67
Irgen
МАН-аас Ж.Мөнхбат гардан зохион байгуулсан, энэ хулгайг. Ухвал гараад ирнэ.
2018/10/24 64.119.18.96
Мгл
Тэр 25 саяаар чинь монголд чингэсийг морьтой нь авч ирсэн. Битгий хэл ам татлаад бай.
2018/10/24 150.129.143.133
Баяр
Таван толгой ХХК хилж давж гэж буруу бичээд байх, таван толгой ххк өөрийн лизенцгүй нэг ёсны зэргэлдээ улсын уурхайн талбайгаас нүүрс олборлоод экспорлосон нь 340 мянгад хүрсэн доллароор бол 25 сая.
2018/10/23 202.179.8.213
  • Recent
  • Most Read
  • Most Comment