8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Дэлгэрсайхан: Би бол оффшорчны нэг

2018-10-23 13:42:00


Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд Ерөнхий Прокурор М.Энх-Амгалангаас асуулт асуув. 

18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашдаа дахин шалгах шаардлагагүй

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч хэрэгжээгүй. Хэрэг нь захиалагчийг илрүүлэхээр шилжсэн. Үүнийг Ерөнхий прокурор та яаж харж, ямар гаргалгаа хайж байна вэ?

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Энэ хэрэгт төр туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан учраас энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. 18 жилийн дараа энэ хэрэг илэрсэн. Цаашдаа дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа. 

УИХ-ын гишүүн Л.Энхболд: Оффшорын хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн төгрөг манайд орж ирсэн бэ?

 Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Оффшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавьчихаад байж байна. Нүүрсний хэргийн асуудалд АТГ-аас хэрэг бүртгэл нээгээд шалгаж байгаа.

 УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Оффшор гэж ярьснаас болоод хөрөнгө оруулалт эрс багассан. Би бол офшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар Тавантолгойн IPO-г Хонг Конгт гаргах шийдвэр гаргасан. Гэтэл Хонг Конг өөрөө офшор бүс. Энэ офшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү. 

Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан: Оффшор гэдэг нь бизнесийнхээ хувьд байх ёстой зүйл юм шиг байгаа юм. Татвараас нуугаад өөрийнхөө мөнгийг офшорт байрлуулж байгаа нь буруу болохоос оффшороос орж ирсэн мөнгийг хориглоно гэж байхгүй. Нуусан мөнгөө офшорт аваачиж хийж байгаа нь татвараас зугтаж байгаа л асуудал шүү дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
дэлгэрсайхан сэлэнгийн төмрийн хүдрийг 20 жил хятад руу зөөлөө, ханаагүй юу. офшороо оруулж ирж хэдэн сургууль бариулчих сэтгэл чамд алга уу. шуналтай хүүхнүүдийг тэтгэхэд зориулдаг чи тэнэг
2018/10/24 202.179.26.243
би оффшорчин
Энхамгалан чи дэлгэрсайхны татвараас нуусан мөнгийн ил тод болгож улсын төсөвт тоо ёсоорон оруулж өгч шударга ёсоор ажил хийж чадах уу.нэг ч гэсэн оффшорчинд хуули ёсыг үзүүлж оффшорчдыг цээрэлүүл
2018/10/24 103.57.95.190