8o
Улаанбаатар хот
mobile menu

Алга болсон хүүг олжээ

2018-10-23 15:27:12

Хөгжлийн бэрхшээлтэй хүү гэрээсээ гараад төөрсөн байсныг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн Бага мухарт гэх газарт малчин Н-ийн 12 настай хүү өчигдөр  19.00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон аж. Хүү алга болсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр 23:23 минутад ирсэн байна.

Хүү тус сумын Баян багийн Бага мухарт гэдэг газар буюу гэрээсээ урд зүгт хоёр км-т осголтын байдалтайгаар олдсоныг аавд нь хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл