8o
Улаанбаатар хот
mobile menu

Утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна

2018-10-23 16:25:00

Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд хяналт, шалгалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулж байна.

Тухайлбал тус хэлтсийн албан хаагчид дүүргийн 13 дугаар хороо Чулуун-Овоо болон Нарны зам орчимд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь арилган ажиллаж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг хурааж, дүрмийн дагуу зорчихыг анхааруулж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment