8o
Улаанбаатар хот
mobile menu

Хулгайд алдагдсан 204 гар утаснаас 30 гаруй утсыг эзэд нь өгчээ

2018-10-23 15:28:00

Халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн автобусны буудал, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг. Цагдаагийн байгууллагаас ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олон ажил зохион байгуулж, гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн зургадугаар сард  нийт 204 гар утсыг хураан авчээ. Харин үүнээс 30 гаруй утсыг эзэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Иргэд олноор цугларсан газар болон автобусанд бууж, суух үедээ, зах худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ Та өөрийн гар утас, хэтэвчээ найдвартай газар хадгалж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Баяр
Одоо тэгвэл 201 утасан дотор миний утас магадлалтай байвал хаашаа холбогдох билээ
2018/10/24 202.179.8.213