8o
Улаанбаатар хот
mobile menu

Тархины харвалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийнэ

2018-10-24 08:52:42

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь ” сэдэвт хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: “Holiday Inn” зочид буудалд БНСУ-ын их сургуулиудын эмнэлгүүд, хавдрын төв, нүд, гоо сайхны нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Нотариатын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

09:30 цагт: “Рамада” зочид буудалд “Монгол гэр бүлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, үйлчилгээний хэрэгцээ” судалгааны үр дүнг танилцуулна.

10:00 цагт: Централ цамхагт БОАЖЯ, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн хамтран “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг олон нийтэд таниулах семинар” зохион байгуулна.

10:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Соёл урлагийн газраас "Урлагийн хот Улаанбаатар" төслийн хүрээнд шалгарсан "Нууцын эрэлд" хүүхдийн жүжгийн нээлтийн арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Монголын Үндэсний музейд "Айрагийн гозгорын дурсгалууд" үзэсгэлэнгийн нээлт, "Сяньби, Жужаны үеийн түүх, соёлын судалгаа" эрдэм шинжилгээний хурал болно.

11:00 цагт: Монголбанкнаас өөрийн байрандаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д “Тохирох ажилд зөв хүнийг-Job and career fair” арга хэмжээ болно.

14:00 цагт: Хангарди ордонд Үндэсний аудитын газраас хувийн хэвшлийн, хараат бус аудитын компаниудтай уулзалт хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт: "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт цаг үеийн асуудлаа мэдэгдэл хийнэ.
11:30 цагт: ЭМЯ, Монголын мэдрэл судллалын нийгэмлэг хамтран тархины харвалтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment