8o
Улаанбаатар хот
mobile menu

Зөвшөөрөлгүй гоо сайхны газарт “Filler” тариулсан иргэд эрүүл мэндээрээ хохирчээ

2018-10-24 08:53:54

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт иргэн Н, А нарын ирүүлсэн гомдлын дагуу Хан-Уул дүүргийн 15-р хороо 71 байранд байрлах “Diva Beauty Lounge” фэйсбүүк цахим хаягтай "Aurora Beauty Clinic" гэх нэртэй гоёлын гоо заслын газарт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад “Aurora Beauty Clinic” нэртэй гоо сайхны газар нь эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, нэг дүүргээс нөгөө дүүрэг дамжин байршил, хаяг, нэршлээ өөрчилж эмчилгээний гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн эмнэлэгийн мэргэжлийн бус гоо сайханч эмчилгээний гоо сайхны тусламж үйлчилгээ болох “Filler”-ийг тарьж иргэдийн эрүүл мэндийг хохироосныг тогтоожээ. Тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан бүтээгдэхүүнүүд нь гарал үүсэл нь тодорхойгүй, ихсийн тариа, ботокс , РRP /цуснаас сийвэнг ялган авч арьсанд тарих/ зэрэг эмчилгээ үйлчилгээ хийж байсан нь хэрэглэсэн зүү тариур, цустай хуруу шил, дуслын систем зэрэг нь нотлох баримтаар тогтоогдсон тул тус газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Иймд ард иргэд та бүхэн олон нийтийн сүлжээгээр зар тавьж, үйлчилгээ үзүүлж буй зарим төрлийн гоо сайхны үйлчилгээг авахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment