8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын төлбөрөө өгөөгүй Монголын тэшүүрийн холбооны газар ашиглах эрх дуусгавар болголоо

2016-02-22 10:11:00

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болсонд тооцох тухай” А/115 дугаар захирамж гаргалаа. Уг захирамжаар  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутагт Хандгайтын аманд газар ашиглагч Монголын тэшүүрийн холбоо нь Газрын тухай хууль зөрчин газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тул нийслэлийн Засаг даргын 2000 оны 309 дүгээр захирамжийн Монголын тэшүүрийн холбоонд холбогдох хэсгийг дуусгавар болсонд тооцлоо.  Газар ашиглах эрх нь хүчингүй болсон Монголын тэшүүрийн холбооны газар ашиглах эрх дуусгавар болсонд тооцож, газар чөлөөлөх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.       

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл