8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Доржзодов: 2014 онд Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад, нууц хадгалах гэрээ байгуулсан

2018-10-24 14:02:00

“60 тэрбум”-ын нууц бичлэгийг ил болгосон Г.Доржзодов мэдээлэл хийж байна. Мэдээллийг chuhal.mn сайт шууд дамжуулж байна. 

Иргэн Г.Доржзодов мэдээллийн эхэнд "60 тэрбумын мэдээллийг ил болгоод бараг 2 жил боллоо. Өнөөдөр иргэний үүргээ биелүүлж өнөөдөр мэдээлэл хийж байна. Анх үйл явдал болсноос хойш бараг дөрвөн жил өнгөрлөө. Янз бүрийн мэдээ мэдээлэл, дэгсдүүлсэн зүйл хэрээс хэтэрсэн санагдах боллоо. Миний бие аль нэг намын гишүүн биш. Аль нэг намд элсэж байгаагүй. Өнөөдрийг хүртэл дуулиан болоод байгаа асуудал хувийн нууцтай огт хамаагүй. Харин үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл авлига албан тушаалын хэрэг мэт ойлголт өгч байна. 60 тэрбум"-ын бичлэгийг эвлүүлэг болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон тухайд "Нийслэлийн прокурорын газраас үнэн гэдгийг тогтоосон. Гэтэл АТГ хуурамч бичиг баримт шургуулаад эвлүүлэг гэж гаргасан. Тухайн эвлүүлэг гэсэн цаасыг өнөөдрийг хүртэл барьсаар, тайлбарласаар байна. Энэ бол хуурамч. 2014 оны 10,11 дүгээр сард Ц.Сандуй намайг өрөөндөө дуудаад, нууц хадгалах гэрээ байгуулсан. Энэ бол амаа хамхих хаалтын гэрээ. Энэ гэрээг намайг зөрчсөн гээд одоо намайг шүүхэд өгөх байх. Шүүхдээд үзэг" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Jinhene urbagch
2018/10/25 150.129.142.202
Vanga
Ikh l muu zyil khiij bnadaa! Zaluu khyn ingej amidarch bolokhgyie! Amidrald gol ni Zarchim! Chamd itgej Tsalin ogch baisan khyneesee urvana gdg bol arai bishe!
2018/10/24 64.119.23.247
za
Энэ Доржзодов гэгч саяхан МАН-н нөлөө бүхий этгээдэд АН-ын нууц хурлын ноцтой мэдээллийг зарья гэсэн гэсэн!!!!
2018/10/24 115.163.171.242
bi
ene ar hudarga nohort itgeh hun garah bolov uu
2018/10/24 115.163.171.242
  • Recent
  • Most Read
  • Most Comment