8o
Улаанбаатар хот
mobile menu

Хан-Уул дүүрэгт хоёр автозамын газрыг чөлөөллөө

2018-10-24 15:38:36

Нийслэлийн Газрын албанаас Хан-Уул дүүрэгт 2 авто замын ажлын газар чөлөөлөлтийг хийлээ. Дээрх 2 авто замын нөлөөлөлд нийт 14 нэгж талбарын 29098 м2 газар өртсөн бөгөөд 2.5 км авто замыг шинээр тавих ажлын газар чөлөөлөлтийг хийлээ.

Шинээр авто зам тавих ажилд идэвх санаачлагатай оролцож, олон нийтийн эрх ашгийн төлөө газраа чөлөөлсөн дээрх 14 иргэн, аж ахуйн нэгж байгууллагадаа нийслэлийн иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.

Тухайлбал:

  • Хан-Уул дүүргийн 2, 3, 4 дүгээр хороо, Яармагийн гүүрний олон төвшний уулзварын замын ажил,
  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Замын цагдаагийн уулзвар орчмын олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарц барих төслийн ажилтай холбогдуулан түр зам барих ажлын газар чөлөөлөлтийг тус тус хийлээ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment