8o
Улаанбаатар хот
mobile menu

Чили улс руу 90 хоног визгүй зорчино

2018-10-24 17:55:00

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энгийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чили улсын Засгийн газар хоорондын нот бичгийг батлав. Энэ дагуу хоёр орны иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, тэр дундаа манай иргэд Өмнөд Америкийн зургаан улсад визгүй зорчих боломж бүрджээ.

Мөн хуралдаанаар “Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталсан байна. Дээрх төрлийн паспорт эзэмшигчид Азербайжан улс руу 90 хүртэл хоног харилцан визгүй зорчино. Түүнчлэн дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчихтой холбоотой Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр баталлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
za yavj ajil hiie
2018/10/25 103.229.121.126
  • Recent
  • Most Read
  • Most Comment