8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад 154 тэрбум төгрөгийг зарцуулна

2018-10-25 11:47:00

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хоёр хоногийн өмнө танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна.Тиймээс агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй гэх мэдээллийг албаны хүн өгсөн билээ.  Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг юунд хэрэглэснээр нь ангилж үзвэл, Үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад 26 хувийг, Сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад 22 хувийг, Нам даралтын зууханд шинэчлэл хийхэд 14 хувийг, Сайжруулсан түлш болон агуулахын зардалд 10.9 хувийг гэх мэт бусад зардалд зарцуулсан байна гэх мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл өчигдрийн УИХ-ын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаар мэдээлэл хийдээ ирэх 2019 онд агаарын бохирдолд зарцуулах мөнгөний төлөвлөлтийн талаар ярилцсан байна.

Торуулбал,  цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн шөнийн тарифын хөнгөлөлт 16,4 тэрбум, бага дунд оврын 3,000 мянган зууханд фильтр суурилуулахад 22,5 тэрбум, сайжруулсан түлшний татаас олгоход 54,7 тэрбум, гэр хорооллын 20,602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд баригдах “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын талбайн шарилыг шилжүүлэх зардалд 1,4 тэрбум, өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардалд 3,3 тэрбум, олон нийтийн мэдлэг мэдээллийг түгээх сурталчилгааны зардалд-350 сая, индукцийн суурилуулалтанд-2,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөөд байгаа гэнэ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл