8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэнгээс болж өдөрт 770 сая төгрөг алдаж байна

2018-10-25 11:52:00

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр болон яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, салбарын энэ оны эхний есөн сарын мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  

2018 оны эхний есөн сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 2.7 (7.5%) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8%) тн, алт 248.0 (1.7%) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн, газрын тос 710.4 (12.4%) мян.бар, катодын зэс 481.8 (4.4%) тн-оор тус тус буурсан дүн мэдээлэл гарсан гэсэн мэдээллийг танилцууллаа. 

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн салбарынхан 2018 оны есдүгээр сарын байдлаар 43.5 сая тонн нүүрс, 979.4 мянган тонн зэсийн баяжмал, 14.4 тонн алт, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал 57.1 мянган тонн хайлмал жоншны баяжмал, 62.6 мянган тонн цайрын баяжмал, 5 сая гаруй тонн газрын тосыг тус тус салбарын хэмжээнд үйлдвэрлэж, экспортод гаргасан.Шатахууны үнэ ард иргэдийн нуруун дээр ачаа болж байгаад санаа зовж байна. Шатахууны үнийн өсөлт болон бусад дагалдах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дагаж өссөж байна. Гэхдээ шатахуун үнэ харьцангуй буурч байна.

Өвлийн шатахууны үнийн өсөлт аравдугаар сард явагдаж, шатахууны үнэ 50 орчим доллараар нэмэгдэж орж ирдэг. Энэ нь буцаад дөрөвдүгээр сардаа зуны түлш рүү шилжихдээ  50 орчим доллараар буурдаг. Шатахууны үнэ харьцангуй буурч байна гэж би харж байна. Тухайлбал газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 76 орчим доллараар борлуулагдаж байгаа.

 УУХҮЯ бол бодлогын яам. Бодлогын яам бодлого боловсруулах, дунд болон урт хугацааны шатахуун, нефть боловсруулах салбарын бодлогыг боловсруулж, нөөц хангамжийн асуудал, урт хугацааны тогтвортой хөгжлийн асуудлыг бид боловсруулж оруулдаг. Богино хугацаандаа зохицуулах санхүүгийн эрх бидэнд байхгүй. Энэ эрх санхүүгийн төв байгууллага болох сангийн яаманд очдог. Үүнийг ард иргэд маань зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Уул уурхайн яасны хамгийн гол ажлуудыг нэг бол “ЭрдэнэсТавантолгой” компани IPO гаргах юм. IPO гаргах ажил ид дундаа явж байна. Ажлын хэсгийн төлөөлөгддийн сонгох ажил хийхээр төлөвлөж байна. Сонгон шалгаруулалт дууссаны дараа олон нийтэд ил болгож зарлана. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахтай холбоотойгоор гадаад зах дээр хийж байгаа ажлын уулзалт үр дүнтэй явж байна. Уул уурхайд хөрөнгө оруулалт хийдэг гол орнуудтай уулзах хүсэлт тавьж, хуваарь гаргаж ажиллаж байна. Энэ уулзалтад Засгийн газрын гишүүд,  УИХ-ын гишүүд, “ЭрдэнэсТавантолгой” компани төлөөлөгчд оролцож байна" гэсэн юм.

Ингээд мэдээллийн дараа  сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Шатахууны үнийг бууруулахад ямар арга хэмжээ авах гэж байгаа вэ.  Роснефтьтэй хэлэлцээ хийсний дараа үнийг буулгах боломж бүрдэх үү?

-Шатахууны үнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад Засгийн газрын зүгээс санаа зовж байгаа. Шатахууны үнийг богино хугацаанд бууруулах санхүүгийн боломж бидэнд байхгүй. ОХУ-ын Роснефть компанитай хамтарсан ажлын хэсгийг хоёр талаас байгуулсан. Тус компанийн бүх захирал энэ ажлын хэсэгт багтсан. Манай талаас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү сайдын зөвлөхөөр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна. Бид тус компаниас худалдан авдаг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах, тогтвортой байлгах, газрын тосны үйлдвэр байгуулах, газрын тосны нөөц хангамж болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун нийлүүлэлт, газрын тосны хоолой барих гэсэн асуудлуудад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. Онгоцны түлшний үнэ буурвал тийзний үнэ ч мөн буурах боломжтой. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсгийн явцыг мэдээлсэн. Ирэх сарын 15-ны дотор ажлыг хэсэг үр дүнд хүрэх үүрэг авсан. Учир нь газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос дамжуулах хоолой бэлэн болчихсон байх ёстой.

Уул уурхайн салбартай аймаг, орон нутгийн удирдлагуудын хувьд орон нутагт оруулах төсвийн асуудал дээр маргаан үүсгэх тохиолдол байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ?

-Ер нь уул уурхайн салбар орон нутгаа дэмжиж, ойлголцохгүйгээр урагшаа явахгүй. Орон нутгийн иргэдийн сонирхол, байгаль орчинтой холбоотой, ажлын байр,  амьжиргааны түвшин дээшлүүлэх зэрэг уул уурхайн салбарт цохилт болж ирдэг. Түүний нэг нь Дорнод аймгийн газрын тосны тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг аймгийн ИТХ гаргасан. Энэ нь өөрөө хэтэрхий улстөржсөн шийдвэр гэж харж байна. Бид холбооны улс биш, нэгдмэл улс. Улсын орлого олох хэсгийг ингэж гацааж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. БНХАУ-тай тогтвортой хөгжлийн гэрээ хийгээд л олон хамтын ажиллагаанд сөрөг үр дагавар болж байна. Энэ асуудал нь өөрөө нүүрсний экспорт, борлуулалттай шууд холбоотой. Тэгэхээр зарим хүмүүс улс оронд ямар хор хохиролтой зүйл хийж байгаагаа ойлгомоор байгаа юм. Ялангуяа орон нутгийн удирдлагууд. Хэмжээндээ, хуульдаа захирагдах хэрэгтэй. Дорнод аймгийн удирдлагуудад төсвийн орлогыг тасалдуулж, улс өдөрт 770 сая төгрөгийн хохирол амсч байна. Яг өнөөдрийн байдлаар өдөрт 770 сая сард 23 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал үүсээд байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал үүсч байна. Ийм асуудлыг санаатайгаар зогсоож, мөнгө нэхэж болохгүй. Уул уурхайн салбарт хүндрэл гаргаж байгаа нэг асуудал бол орон нутгийн удирдлагуудын улстөржилт байна.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
мөнгөнөөс өөр юм харж сур сайд дарга нараа эх орноо гэсэн сэтгэл алга
2018/10/26 66.181.161.89
Bi l baina
Buh hun baylag buteehguieee gedegeee. Hyts haana bn.
2018/10/25 202.9.41.111
  • Recent
  • Most Read
  • Most Comment