УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлзээнд дуудахаар болжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттерээр жиргэсэн байна. Ингэхдээ “Би Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд ирэх долоо хоногт дуудна. Мэтгэлцэх үед ЕС Ч.Сайханбилэг олон нийтийн өмнө илт давуу байдлаар ялалт байгуулвал би 7 хоногийн дотор гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэсэн байна. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн маань ялагдал хүлээвэл УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх гэнэ.
О.Баасанхүү: Ч.Сайханбилэгийг ялж чадахгүй бол гишүүнээсээ чөлөөлөгдөнө
2016-02-22 10:22:00