8o
Улаанбаатар хот
mobile menu

XIV Далай ламыг ёслол төгөлдөр залжээ

2016-02-22 10:27:00

Түвдийн Лхас хотын Потала ордонд 1940 оны энэ өдөр дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг бурхан шашны тэргүүнээр ёслол төгөлдөр өргөмжилж байжээ. Тэрээр өмнөх XIII  Далай ламыг нас барсанаас хойш хоёр жилийн дараа 1935 оны долдугаар сарын зургаанд Түвдийн зүүн хойд хэсэгт байрлах Амдо мужийн Тагцэр тосгонд тариачны хүү болон мэндэлжээ. Түүний хоёр настай байхад нь Далай ламын хойдын дүрийг тодруулах лам нар ирж, түүнийг XIV Далай лам гэдгийг нь тодруулсан байна. Ингээд 1939 онд буюу дөрвөн настайгаас нь эхлээд түүнийг Потала ордонд авчирч, Цэцэн Жамбал Нагваан Их Дэнзэн Гочоо хэмээн нэр хайрлаж, шашны уламжлалт ном зааж эхэлжээ. Түүнд хоёр Ренбүчи багш нь их болон бага таван шинжлэх ухааныг заасан бөгөөд тэрбээр 20 гаруй мянган лам нарын өмнө ном хаялцан Гэвш Лхарамба цол авсан байдаг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment