БНХАУ-ын ЭСЯ-наас ямар нэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар төлөөлүүлэн виз мэдүүлэх дугаар худалдах, түгээх арга хэмжээ аваагүйг албан ёсоор мэдэгдэж байна.
БНХАУ-ын ЭСЯ-наас гаргасан мэдэгдэлд,
“Сүүлийн өдрүүдэд олон тооны “Дугаар наймаалагчид” манай яамны виз мэдүүлэх дугаарыг наймаалж, зарим этгээд нь FACEBOOK цахим сүлжээнд www.visa2018.mn гэсэн цахим хуудсыг нээсэн байна. Мөн холбогдох ТББ-ыг байгуулж “БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны виз мэдүүлэх дугаарын үйлчилгээ” -г тусгайлан зохицуулна гэсэн зар тараажээ. Дээрх ТББ болон хувь хүний үйлдэл нь хууль бус бөгөөд манай ЭСЯ Монгол Улсын цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.
Мөн дээрх арга замаар дамжин “Дугаар наймаалагчид”-аас дугаар худалдан авч мэдүүлсэн материалыг буцаах болно. Бичиг баримт үйлдэгч нь www.visa2018.mn цахим хуудас зэрэг “Дугаар наймаалагч” ТББ -аар дамжин дугаар худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв дээрх байгууллага болон хувь хүнд мөнгө хураамж мэхлүүлсэн бол хуулийн дагуу цагдаагийн газарт мэдэгдэнэ үү. БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Консулын Газар” гэжээ.