8o
Улаанбаатар хот
mobile menu

Сураггүй болсон малчинг эсэн мэнд олжээ

2018-10-28 09:42:54

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин 53 настай Ө энэ сарын 25-нд цасан шуурганаар 300 толгой бог мал  тууж яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрийн 21.15 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. 

Улмаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар түүнийг  малтайгаа эсэн мэнд байхад  нь олжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment