8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын ЭСЯ-наас cэрэмжлүүлж байна

2018-10-29 08:41:08

Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж, дараалал буурахгүй байгааг далимдуулан “Ирээдүйн хөгжлийн тулга” гэх төрийн бус байгууллага http://visa2018.mn/ цахим хуудсаар дамжуулан БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэх дугаар олгох нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тул иргэд та бүхнийг сэрэмжлүүлж байна. 

БНХАУ-ын ЭСЯ-наас ямар нэг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар төлөөлүүлэн виз мэдүүлэх дугаар худалдах, түгээх арга хэмжээ аваагүйг албан ёсоор мэдэгдсэн болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл