
Цалингийн нэмэгдлийг ирэх арваннэгдүгээр сараас олгохоор Сангийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран ажиллаж байгаа талаар БСШУСЯ-наас мэдэгджээ. Шаардлагатай эх үүсвэрийг салбарын батлагдсан төсвийн урсгал зардалд зохицуулалт хийх замаар шийдвэрлэх талаарх саналаа Сангийн яаманд хүргүүлжээ.



