8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаачийн амиа алдсан шалтгааныг шүүх эмнэлгийн дүгнэлтээр 21 хоногийн дараа  эцэслэн тогтооно

2018-10-29 08:52:00

“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч, "Монгол модель" агентлагийн загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар таалал төгссөн талаар мэдээлсэн. Тодруулбал, Түүнийг амиа хорлосон уу, гадны нөлөөтэй амиа алдав уу гэдгийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гаргаад байгаа аж.

Энэ талаар  ЦЕГ-аас тодруулахад "2018 оны аравдугаар сарын 25-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хохирогч нас барсан байсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Талийгаачийн гэр бүлийнхэн дээрх дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд “Гэрээсээ шөнө найзтайгаа хальт уулзаад ирье гээд гэрээсээ гарсан дүү маань зэрэмдэглэсэн байдалтай хөл бас дотор эрхтэн нь гэмтсэн байдалтай байрныхаа урдаас олдсон. Энэ бүхнийг харсан ээж нь эмнэлэгт байна. Цагдаа нар амиа хорлолт гэж хэлээд хэргийг хаах дэрээ тулсан. Үүний ард ямар хүн байгааг нь мэдэж байгаа ч хэлж чадахгүй байгаа гэрийнхнийг нь хараад үнэхээр санаа зовж байна” хэмээн талийгаачийн хамаатны эгч нь цахим хуудаснаа бичсэн байна.

"Талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна"

Талийгаачийг амиа алдсанаас хойш үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарсаар байгаа юм. Энэ асуудалд “MNTM” шоу  нэвтрүүлгийн шүүгч Нор Дагва  дараах мэдэгдлийг өчигдөр /2018.10.28/  гаргасан байна. Тус мэдэгдэлд “Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн үхлийн талаар хууль хяналтын байгууллага шалгаж, учир шалтгааныг тогтоож, мэдэгдэл хийгээгүй байхад ам уралдан мэдэмхийрч, өөрсдөө таамаглан, ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хөөрөгдөж, хувийн шоу хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрч байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг хийж байна. MNTM 2 нэвтрүүлгийн баг хамт олон, оролцогч охид нийт Монголын Загварын ертөнцийн хүрээнд ижилдэн дассан эрхэм найз, дүү, эгч, модель, эрхэм дотнын хүндтэй хүн байсан юм.

Бид талийгаачаа цаг бусаар харамсалтайгаар алдаад өр зүрх өмөрч, сэмэрч хэнээс ч илүүтэйгээр харуусан халаглаж гашуудан сууна.  Бидэнд тохиосон энэ их уй гашууг далимдуулан MNTM нэвтрүүлгийн нэр төрд санаатайгаар халдах гэсэн, мөн гэм зэмгүй цэцэг шиг оролцогч охидыг маань элдвээр хардаж, талийгаачийн үхэлд буруутгаж, гүтгэн доромжилж, үзэгчдийг хооронд нь талцуулан хэрэлдүүлж, нийт ард иргэдийн тархийг ямар ч баримтгүй мэдээллээр угааж байгааг нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгч, зааварлагч багш, мэргэжил нэгт загвар өмсөгч эгч хүний хувьд өөрийнхөө байр суурь, бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Тиймээс манай нэвтрүүлгийн үлдсэн оролцогчид энэ болсон явдалтай ямар ч хамааралгүй, гэм зэмгүй айлын жаахан цэцэг цэврүү шиг охидыг ямар нэгэн байдлаар гүтгэж доромжлон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байхыг хувийн зүгээс хичээнгүйлэн хүсэж байна гэжээ.Түүнийг амиа хорлосон уу эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлт 21 хоногийн дараа  эцэслэн тогтоох юм.

Харин талийгаачийн ээж болсон үйл явдлын талаар “Миний охин амиа хорлох хүн огтоосоо биш. Гэхдээ би бодохдоо амиа хорлосон гээд хэргийг хаах гэж байна гэж ойлгож байна. Миний охиныг зохион байгуулалттайгаар алчихлаа” хэмээн хэлсэн байна. Талийгаач ойрын үед сэтгэл санаагаар маш их унаж, сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авч байсан аж.

Талийгаач охин амиа алдсанд эмгэнэл илэрхийлж, өнөөдөр “Боловсрол суваг” телевизээс мэдээлэл хийхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хохирогч
Вива Сити Сөх захирал ОТГОНЦОГТ нь найзтайгаа нийлж хүчирхийлсэн хэрэг нь хаагдаад хэрэгсэхгүй болгосон. Хэргийг тухайн үед Фэйсбүүкээр нийтэлж байсан ч энэ новшийн хам хамсаатанууд нийлж байгаад Фэйс
2018/10/30 66.181.178.143
munkh
setgl zuic dr ochij em awsan gnu setgel zuich em bicheeel te ih hutshima ta nar hergiin uchryg oloh gd bgan bol ter show - n dr urd ni ircheed maaaniin erool tawiad bsan orsoldogch ohinii eejg shalga
2018/10/30 202.9.43.98
Монгол
Охин хуухдээ ийм бузрын газраасхол явуул эцэг эхчуудээ. Зорилго нь огт еер
2018/10/30 192.82.64.251
zochin
SAIHAN ch yum neg muuhaigiin tuil Noro gj teneg emeegiin hiij baigaa shoug boliulaachee .Odoo bas jaahan ohiduudaar MISS ene ter geed mungu olood baigaa avgai nar bolih heregtei.
2018/10/29 64.119.16.106
Зочин
Ийм явдал болно гэж огтоосоо төсөөлсөнгүй. Одоогийн сайд улс төрчдийн хүүхдүүд ийм балай болчихсон байна. Ингэж хүний амь гарздах хэрэг байн уу ?
2018/10/29 103.26.193.124
zochin
Nogoon nora hel maa beluudee boli
2018/10/29 103.26.195.117
zochin
Nogoon nuden nora hem ama beluudej suuhin orond ar gerees ni uuchlal guigaach.Next tom model gej hend heregtei ymar shou be.Ingej ohidiig har bagaas buruu zamd hutluhuu boli dehuu ur dun ni ene
2018/10/29 103.26.195.117
Сандо амбан
Цагдаа нар МАН-ын хошного болсон.Иймд тэдэнд итгэх хэрэггүй. Хувийн чадварлаг мөрдөгч олж хөлсөл..
2018/10/29 103.111.68.3
Хувийн мөрдөгч хөлсөл
Хувийм мөрдөгч хөлслөөч.
2018/10/29 103.111.68.3
irgen
tsagdaa nar unen orovdoltei
2018/10/29 64.119.17.109
irgen
mongolin tsagdaa nar unen orovdoltei shuu.
2018/10/29 64.119.17.109
irgen
heregten udahgui ooroo ugui bnodoo.
2018/10/29 64.119.17.109
Zochin
Nora gua tegvel ter nuhted shounii yer neg oroltsogchiin chin ohinii eej taliigch ohinii urd maanii erool taviad bsan eniig yu gej oilgoh ve.ugaasaal temtseend orhoosoo omno zugeer bsan ohin temtseend
2018/10/29 27.210.11.105
Irgen
Hudalch mongolchuud ashig olhin tul ger buliihan sensatsalj ehelsen bishuu. Odoo hend ch iteghed hetsuu bolsolson ue
2018/10/29 202.126.89.84
  • Recent
  • Most Read
  • Most Comment