Улаан номд орсон нэн ховор амьтан болох хандгайг агнасан хэрэг энэ сарын 19-20-ны шилжих шөнө гарчээ. Хэргийн талаар тодруулбал, тухайн шөнө нэгэн иргэн Асралт хайрхан явах замдаа Заан Тэрэлжийн голын орчим алагдсан амьтдын сэг зэмтэй таарчээ. Гэвч тэнд хууль бусаар хандгай агнасан байсан бөгөөд хээлтэй байсан байна. Хандгайг агнасан хууль бус анчид мах, уруул, эврийг нь авсан талаар нэгэн иргэн фэйсбүүк хуудастаа мэдээлсэн байна.
Иргэний мэдээллийн дагуу уг хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн байна.