8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ий талаар мэдээлэл хийнэ

2018-10-29 08:52:24

09:00 цагт: Шастины нэрэмжит Улсын төв гуравдугаар эмнэлгийн хурлын зааланд "Тархины харвалтын эсрэг тэмцэх Дэлхийн өдөр"т зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг болно.

09:00 цагт: Нователл зочид буудалд ХНХЯ-наас зохион байгуулах "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах "Бүтээлч монгол" үндэсний хөтөлбөр боловсруулах зөвлөлдөх уулзалт" болно.

09:00 цагт: ЭМЯ-ны хурлын Б танхимд "Бэтэг өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах" уулзалт зөвлөгөөн болно.

12:00 цагт: Сайхан бүсгүй фейсбүүк группын хандиваар баригдсан СХД-ийн 31 дүгээр хороонд байрлах 176-р цэцэрлэгийн өргөтгөлийн нээлтийг хийж хүлээлгэн өгнө.

MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

  • 11:00 цагт: Ерөнхий сайдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг татан буулгасныг эсэргүүцэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд нэгдэн хэвлэлийн бага хурал зарлалаа.
  • 11:30 цагт: БОАЖЯ, Хэнтий аймгийн ЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагын газрын дэмжлэгтэйгээр “Мөнх Харилцаа” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй “ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2018” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: Иргэний нийгмийн хөдөлгөөн, ТББ-уудаас Оюутолгойн 51 хувийг ард түмэн эзэмших асуудлаар УИХ-ын гишүүн “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвад шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
  • 12:30 цагт: “2012-2016 оны аймгийн Засаг дарга нарын клуб”-ээс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

  • 11:00 цагт: Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга болон ЖДҮ хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн талаар мэдээлэл хийнэ.
  • 12:00 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос "Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье" сэдвээр мэдээлэл хийнэ.
  • 12:30 цагт:  Хөдөлмөрийн үндэсний нам буюу ХҮН намаас мэдэгдэл хийнэ.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment