/МЭХ/-ны нэгдсэн V чуулган /2018.10.12/-ы өдөр болж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сэтгүүлч Б.Оюунгэрэл сонгогдсон. Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга нартай уулзаж, танилцан нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцсан. Тэгвэл өнөөдөр “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” санаачлан Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.
МЭХ-оос "Хүчирхийллийг хүчгүйдүүлэх олон нийтийн хөдөлгөөн"-ийг өрнүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ
2018-10-29 09:03:00