8o
Улаанбаатар хот
mobile menu

Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах албаны ШИЙДВЭР гараагүй

2018-10-29 09:56:12

Замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах хүрээнд Нийслэлийн ИТХ-аас 2018 оны эхний улиралд дүүрэг бүрт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Нийслэл, Засгийн газрын хэмжээнд шийдэх шаардлагатай асуудлаар гаргасан санал зөвлөмжийг нэгтгэн, мэргэжилтнүүдийн тооцоонд үндэслэн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2018 оны тавдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилго бүхий 70 дугаар тогтоолыг баталжээ.

Нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй байгаа 536,171 автомашины 67,999 ачааны /хүргэлт, түгээлт үйлчилгээний/ автомашин байна. 

Тус тогтоол нь дан ганц түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах зорилго агуулаагүй юм. Зарим авто замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, автозогсоолын тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөны зохион байгуулалтад шинэ зохицуулалт оруулах гээд үе шаттай арга хэмжээ авахаар тусгасан байна. Тогтоолыг хэрэгжүүлэх журмын төсөл боловсруулалтын шатанд явж буй тул түгээлтийн автомашиныг тодорхой цаг хугацаанд хөдөлгөөнд оролцуулах талаар албаны шийдвэр гараагүй болно.

Түгээлтийн автомашиныг ажлын бус цагаар хөдөлгөөнд оролцуулах чиглэлээр хийж буй судалгаанаас:

  • Нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй байгаа 536,171 автомашины 67,999 ачааны /хүргэлт, түгээлтийн үйлчилгээний/ автомашин байна. Мөн 63,120 нь компани, хоршоо, нөхөрлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг хангах чиглэлээр хөдөлгөөнд оролцдог.  
  • Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдрийн цагаар оролцож буй автомашины таван хувь нь дэлгүүр, хоолны болон бусад олон төрлийн үйлчилгээний газруудын хүнс, түүхий эд, материалаар хангахад зориулагдсан автомашинууд хөдөлгөөнд оролцож байна. Ид ачааллын буюу 11.00-15.00 цагийн хооронд энэ тоо нь  долоон хувьд хүрч байна.  Бараа ачиж буулгаж байгаа нэг автомашин тухай орчныхоо хөдөлгөөний эрчмийг 30 хувиар бууруулдаг.
  • Худалдаа үйлчилгээний салбаруудад бараа түгээж байгаа автомашинуудын 10.6 хувь нь явган хүний зам, 2.1 хувь нь автозогсоол, 4.2 хувь нь зорчих хэсэг дагуух зогсоол, 83.3 хувь авто замын I эгнээнд зогсож ачаагаа дэлгүүр рүү зөөдөг гэсэн судалгааг Замын хөдөлгөөний удирдлагын төв болон ТЦА-наас гаргасан байна.  
  • Замын хөдөлгөөний ачаалал багатай бүсүүдэд (Их тойруугийн гадна) түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах боломжтой.
  • Уг зохицуулалтыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд журмын төсөл боловсруулж буй бөгөөд Нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж, баталсны дараа эцсийн шийдвэр гарах юм байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment