Ойрын өдрүүдэд сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болох мөрөөдөл тээсэн хүмүүс бүр ил тод зарлаад эхэллээ. Олон нийтийн цахим сүлжээнийхэн хүртэл хэд хуваагдаж, талцаж, хэрэлдэж хүртэл үзэж байна, энэ байдлаас болоод. Саяан дуучин Нара улстөрч болон хэмээн тоглож байснаа, сүүлдээ үнэн болж хувирчээ. Тэрбээр ETV телевизийн “Хурууны хээ” нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ талаар дэлгэрэнгүй ярьжээ. Дуучин Нара “Би сонгуульд нэр дэвшинэ гэдэг нь үнэн. Би огт тоглоогүй ээ” хэмээсэн байна. Түүгээр ч зогсохгүй тэрээр Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшинэ гэдгээ нэвтрүүлгийн үеэр албан ёсоор хэллээ.
Дуучин Нара Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшинэ гэдгээ зарлалаа
2016-02-22 12:29:00