8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуу бөхчүүд БОРИС БУДАЕВын тэмцээнээс 13 медаль хүртлээ

2018-10-29 13:07:06

Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Европын болон Азийн аварга Буриадын алдарт бөх Борис Дугданович Будаевын нэрэмжит залуучуудын (1998-2001 он) олон улсын тэмцээн аравдугаар сарын 26-27-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд боллоо. 26 дахь удаагийн уламжлалт тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Якут, Тува, Эрхүү, Хакасия, Междуреченск, Забайкальский, Красноярский крайгийн нийт 230 гаруй тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв. Улаан-Үдийн дэвжээнд манай улсаас 70 гаруй тамирчин хүч үзсэнээс гурван алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 13 медаль хүртжээ.

БУРИАДЫН ТЭМЦЭЭНИЙ МЕДАЛЬТНУУД:
70 кг: Болдбаатарын Сундуйжадамба - хүрэл 
74 кг: Батсуурийн Отгонбаяр - хүрэл
79 кг: Баасандоржийн Цэрэндаш - алт
79 кг: Ичинхорлоогийн Баатарчулуун - мөнгө
86 кг: Энхтүвшингийн Батмагнай - мөнгө 
92 кг: Чинбатын Алтангэрэл - мөнгө 
97 кг: Төмөрбатын Мөнгөншагай - алт
97 кг: Болорын Бадрал - мөнгө
97 кг: Цогбадрахын Баттулга - хүрэл
97 кг: Мөнхбатын Сумъяабазар - хүрэл
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл - алт
125 кг: Буянтогтохын Ганзолбоо - мөнгө
125 кг: Содбилэгийн Ган-Эрдэнэ - хүрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
das
Coeliin terguunii ajiltan ,bohiin caihan tailbarlagch Bat-Mend bol argaguil gunduugui, halhiin caihan er hun dee. Tuuniig duulahad halahiin cain erchuud cetgeld buugaad baidag um, hungenuuleed .
2018/10/29 202.179.27.181