8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 31-нд болох Тээврийн цагдаагийн албаны "Нээлттэй хаалганы өдөр" үзүүлэх үйлчилгээнүүд

2018-10-29 16:45:42

Тээврийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллүүдийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд /Хуучнаар Замын цагдаагийн газар/ 11.00-15.00 цагийн хооронд болно.

Энэ үеэр:

  • Тус албанд хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үзэсгэлэн гаргаж танилцуулах
  • ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах
  • Гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах
  • Түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох
  • Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх
  • Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим үйлчилгээ үзүүлэх
  • Бэлэн бус торгуулийн талаар лавлагаа мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдах юм. 

Мөн уг арга хэмжээнд албаны харьяа газар, хэлтэс, нэгжүүд оролцох тул иргэдээс алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл