“Жирэмсэн эмэгтэйг зодсон” гэх нэрээрээ танигдаад буй БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваатай холбоотой бас нэг баримт задарлаа. Тодруулбал, 2013 онд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Д.Пүрэвдавааг АТГ-д шалгуулж, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг нь нотлуулж байжээ. Авлигатай тэмцэх газраас Э.Бат-Үүлд хүргүүлсэн албан тоотод “Д.Пүрэвдаваагийн ажил эрхлэлтийн байдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 26.5.2-т “төрийн албанд 3-аас доошгүй жил ажил ажилласан” гэж заасан шаардлагыг хангахгүй нь тогтоогдсон байна.