УИХ дахь МАН-ын бүлэг ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар өнөөдөр хуралдаж, хэд хэдэн тодорхой шийдвэр гаргажээ.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа, ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар бүлгийн гишүүд холбогдох албаны хүмүүст хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Гишүүдийн тавьсан шаардлагыг намын дарга, Ерөнхий сайд хүлээн авсан. Ингээд бүлгийн хурлаар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргаж, энэ асуудлыг ойрын үед УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг өргөн барина гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн байна. Мөн бүлгийн хурлын дараа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм.
МАН-ын бүлэг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулах шийдвэр гаргалаа
2018-10-31 16:23:00