8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын өрнийн зурхай

2018-11-01 10:45:00

Хонь

Энэ сарын эхээр хайр дурлалын харилцаа холбоо тань бат бэх тогтвортой байж сайхан уур амьсгалыг бий болгоно. Од эрхэс танд албан тушаал ахих болон бизнесийн дэвшлийг өгч байна. Ганц бие хүмүүс маш гайхалтай хайрын мананд хөвөх болно. Хэрэв та ажилдаа амжилт гаргахаар зүтгэж байгаа бол бусад үйл явдлуудаа хойшлуулсан нь дээр байх. Цахим хуудсаар дамжуулан хэн нэгэнтэй танилцах нь таныг төөрөгдүүлж хууран мэхлэх явдал гарч болзошгүйг анхаар. Сарын дундуур чухал зорилгынхоо төлөө бусадтай хамтран ажиллах нь үүрэг хариуцлагаас илүү хөгжилтэй байна. Аливаа асуудалд өөрийгөө хэт хүчлэх гэсний хэрэггүй. Хэрвээ хүчин чармайлт гаргаж чадвал таныг айлгаж байсан олон асуудлыг шийдэж чадна. Хэтэрхий их мөнгө үрэх гэсэн хүслийг тань тооцохгүйгээр ерөнхийдөө санхүүгийн хувьд ашигтай байх болно. Таны бие махбодын эрч хүч өндөр байх тул та удаан үргэлжилсэн эсвэл ажиллагаа ихтэй ажлыг нэг их хурдан ядрахгүйгээр гүйцэтгэж чадна. Сарын сүүл рүү элдэв согтууруулах ба мансууруулах зүйлд туйлын болгоомжтой хандах хэрэгтэй. Хувийн амьдралд гарсан хэд хэдэн алдаа эндэгдлийг засч залруулах боломж таны өмнө гарч ирнэ. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай зиндаа нэгтнүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилго, зорилтыг биелүүлэхэд бие биендээ туслах болно. Хууран мэхлэлт, худал амлалт, хий хоосон зүйл дүрслэн бодох магадлалтайг од эрхэс анхааруулж байна. Хэрвээ та өөрийгөө дүрэлзэж байгаа хэрүүл маргаан үл зохицох байдлаас холуур байлгаж чадвал дурлал таныг дагах болно.

Үхэр

Энэ сарын эхээр од эрхэсийн тодорхойгүй нөлөөнөөс ямар нэг мэдээ дохиог бусдад дамжуулахдаа анхааралтай, тодорхой байхгүй бол харилцаа холбоотой хамаарах будлиан үүснэ. Зарим нэг нь эрх чөлөөтэй дураараа байх гэснээс хайртай хүндээ хатуу ханддаг бол үүнийгээ хязгаарла. Таны үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байдал ойр дотны хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Гэр бүлийн харилцаанд зөрчилтэй асуудал үүснэ. Хэрүүл маргаанаас зайлсхий. Бүтэхгүй мэт санагдаж байсан зүйлийн нөхцөл байдал нэг их удахгүй өөрчлөгдөх магадлалтай тул боломжтой завшааныг соргогоор ашиглах хэрэгтэй. Эмх журамгүй байдал нь төлөвлөгөөг тасалдуулах болно. Сарын дунд үед бизнес болон олон нийттэй харилцах салбарт таны бусадтай харилцах чадвар нэмэгдэж та өөрийн хэрэгцээтэй танилын хүрээгээ нэмэгдүүлэх болно. Ашигтай наймааны боломжийг бүү алд. Өвчинтэй хүмүүс ойр тойронд тань байвал эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын сүүл рүү хувийн амьдралд бэрхшээлтэй асуудлууд олон тохиолдоно. Эсвэл хосууд харилцаандаа сэтгэл хангалуун бус байна. Гаргасан алдаагаа ухаарч, уучлалт гуйхад бэлэн бай. Үр дүн эерэг байна. Арилжаа наймааны асуудалд анхаарал болгоомжтой хандахад илүүдэхгүй. Мөнгөний хомсдолоос болоод гуниглаж, сэтгэлийн дарамттай байх болно. Адал явдал зугаа цэнгэлд дуртай хүмүүс хувийн эрх чөлөө нь хязгаарлагдахад сэтгэл нь хямрах болно.

Ихэр

Энэ сарын эхээр харилцаанд сэв суулгах үндэс болохыг үгүйсгэхгүй. Оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Ажлын хэнээтэй шаргуу ажилладаг хүмүүст их хэмжээний цалин хөлс, дэвших санал ирнэ. Орон байр, эд хөрөнгийн асуудалд бүрэн анхаарахаас аргагүй болно. Од гарагийн ивээлээр хайр дурлалын асуудалд амжилт олно. Биеийн эрч хүч тань буурах болно. Иогоор хичээллэх юмуу өөрийн бие галбиртай анхаарал хандуул. Зөв хооллож хэрхэн урт удаан амьдрах талаар судалж эхэл. Сарын дунд үед хэн нэгнээс туршлага судлан хэрэгжүүлэхэд алдах юм байхгүй. Од эрхэс дахин таныг ивээнэ. Сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Мухар сүсэг бишрэлтэй холбоотой ямар нэгэн тэнэг зүйлд итгэх гэсний хэрэггүй. Харин од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийн амьдралд таагүй зүйлс учирч болзошгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг хойш нь тавь. Эрүүл мэндээсээ анхаарлаа хором ч холдуулж болохгүй. Өвчин эмгэг эсвэл ханиад томуу тусах магадлал өндөр байна. Өөрийн бодолдоо хэт итгэснээс гэнэтийн хөнгөн шийдвэр үйлдэл гаргаж болзошгүй. Сарын сүүл рүү яаруу тэвдүү гэнэтийн үйл хөдлөл нь эрч хүчийг тань хий дэмий үрж алдаа эндэгдэл гаргахад хүргэх учраас зан аашаа хянах хэрэгтэй. Аливаа хэрүүл маргаан тэмцэлд бүү оролц. Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Өтгөн цай, кофе эсвэл согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлж бүү хэрэглэ. Ганц бие хүмүүс шинэ хайртайгаа учирна. Гэр бүл юу юунаас илүү чухал гэдгийг сана. Та дэмий зүйлд сэтгэлээ зовоохгүй гэвэл гэр бүлийн асуудалдаа жижиг гэхгүй анхаарч өөрийгөө саатуул.

Мэлхий

Энэ сарын эхээр өөрийн зан араншингаа хянаж олон нийтийн газарт байхаас татгалз. Таагүй зөрчилтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул болгоомжтой бай. Хувийн амьдралынхаа асуудлыг шийдэх, оюун ухаан хөгжүүлэхэд анхаарахыг од эрхэс зөвлөж байна. Уран бүтээлийн ажлыг од эрхэс ивээж байна. Романтик харилцаандаа бага зэрэг адал явдлыг нэмсэх нь та нарын холбоог бэхжүүлэхэд туслана. Хоолны дэглэм барьж муу зуршлаасаа салахыг хичээж буй хүмүүсийн хүсэл амархан биелэх болно. Сарын дунуур таны нууц хүсэл биелэж, хуучин найз нөхөд болон хэн нэгэнтэй холбогдсоноор сэтгэл догдолсон мөчүүдтэй учрах болно. Арилжаа наймааны ажилд идэвхийлэн зүтгэх, тооцоолоогүй алхам хийхээс зайлсхий. Хайр дурлал, үерхэл нөхөрлөл бизнесийн харилцаа ихээхэн таатай байх болно. Сарын сүүл рүү биедээ хэт ахадсан ажил эрсдэлтэй арга хэмжээнд оролцох болон цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна. Санхүүгийн алдагдлаас зайлж чадахгүй. Хүнд цаг үе ирж байна. Хэрэгцээгээ багасга юм бүү худалдан ав. Томоохон зарлага гаргах шийдвэр бүү гарга. Найз нөхөд ивээн тэтгэгчийнхээ санхүүгийн тусламжаас бүү татгалз. Оюун санааны хувьд цэвэр тунгалаг байх нь хайр дурлалын болон олон талын нөхөрсөг харьцааг олж авахад тусална.

Арслан

Энэ сарын эхээр санхүүгийн томоохон алдагдалд орж таагүй хэлэлцээр хийж хөрөнгөө алдаж болзошгүй. Найз нөхдийнхөө санаа зовоосон асуудлыг сонсож, тэдэнд дэмжлэг өгөхөд цаг гарга. Хайр дурлалтайгаа учирч магадгүй. Та ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Энэ нь танд маш их урам зоригийг илгээх болно. Эрүүл мэнддээ анхаар. Аваар осолд өртөх, зүрхний шигдээс тусах, гэмтэж бэртэх магадлалтай. Сарын дунд үед гэр бүлдээ анхааралтай хандаж, өөрийгөө тайван байлгахыг хичээ. Гэр бүлийн асуудлаа тогтворжуул. Мөнгөний асуудлаас болж давхар ажил хийх боловч бие сэтгэлийн тэнхээгээ барагдтал шаргуу бүү ажилла. Эрүүл мэнд бол хамгийн түрүүнд тавигдах ёстой. Хариуцлагатай үүрэг амлалт бүү ав. Сарын сүүл рүү бэлэн мөнгө зээлэх эсвэл эд хөрөнгөө бусдад хэрэглүүлэхээс татгалз. Эрч хүч өндөр байх бөгөөд сэтгэл санаа өөдрөг байх учраас хөгжилтэй зүйл хийхээр яагаад төлөвлөж болохгүй гэж. Найз нөхөд хамтрагчтайгаа уулзаж үргэлж хийхийг хүсч байсан зүйлээ хий. Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Өөх тостой хоол, согтууруулах ундаанаас аль болох татгалз. Цэвэр агаарт алхан дасгал хөдөлгөөн хий. Өөрийн авъяас чадварыг бизнесийн амжилтанд хүрэхэд ашиглах боломж олдохыг од эрхэс танд амлаж байна. Санхүүгийн байдлаа сайжруулах боломж олдоно. Хичээл зүтгэлээ бүү орхи.

Охин

Энэ сарын таны эрч хүч бага зэрэг сул байгаа тул аль болох идэвхитэй байхыг хичээ. Харилцаа холбоонд магадгүй тэнцвэргүй байдал ба хагарал гарч ирнэ. Хувийн дэглэмээ өөрчилж, шинэ сорилтуудыг хайж эхэл. Эрүүл амьдралын хэв маягийг тууштай баримтал. Хэрэв та боломжгүй бол бусдад болон буяны байгууллагад мөнгөн тусламж үзүүлнэ хэмээн амлах хэрэггүй. Ихэнхи хүмүүсийн нэр хүнд олны дунд өсч, бусдын хүндлэлийг хүлээнэ. Хайр дурлалын хэрэг явдал баяр хөөр авчирна. Сарын дундуур ажлын хөлс нэмэгдэнэ. Ашиг орлого таны бодсоноос ч илүү байна. Гэр бүлийн харилцаа холбоогоо бат бэх байлгах бүх зүйлийг хий. Сарын сүүл рүү нарийн ширийн санхүүгийн асуудлыг маш болгоомжтой шийдэж үр дагаврыг нь сайтар тунгааж үзэх хэрэгтэй. Ажиллах идэвхи нэмэгдэж танд унасан ч сэхсэн ч ажил төрлийн үйл ажиллагаанд гүн орох шаардлага гарч мэднэ. Эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах эсвэл хүнд хүчир ажил хийх нь сэтгэл санаа хямрах, уур бухимдал төрөх эсвэл өвчлөх шалтгаан болно. Романтик уулзалт танд гэнэтийн бэлэг болно. Дурлалын харилцаа нууц холбоонд анхааралтай бай.

Жинлүүр

Энэ сарын эхээр гэмтэж болзошгүй тул хүмүүстэй шөргөөцөлдөж, бусдын анхаарлыг татахаас болгоомжил. Оюуны хэт ачааллаас зайлсхий. Зардал өсөж, мөрийтэй тоглоомонд татагдах магадлалтай. Ахуйн асуудлуудад нухацтай ханд. Тууштай, уйгагүй ажиллах нь ажил хэргийн явцад сайнаар нөлөөлнө. Авсан үүргээ сайн биелүүлж, өрөө цаг тухайд нь өгч, төлбөрөө дор бүр нь хийхийг хичээ. Ханиад томуу тусахаас сэргийл. Гэр бүлдээ анхаарал хандуул. Энэ сарын дундуур өндөр настай эцэг эхээ асрамжлах шаардлага гарч, гэр бүлийн хүнтэйгээ багахан маргаан гарч мэднэ. Гэр орны хойшлуулж болшгүй ажилд ч анхаарлаа хандуулаарай. Гаргаж буй шийдвэрээ гэр бүл найз,нөхөдтэйгөө ярилцах хэрэгтэй. Гэр бүлийхнээсээ хэтэрхий хөндий байх нь таныг тэднээс улам холдуулж, цаашлаад салалтаар дуусч мэдэх юм. Сарын сүүл рүү та томоохон өөрчлөлтийг туулна. Хийсэн бүхэн сайн биш байна. Учир нь нэгэнт тэнцвэр алдагдсан тохиолдолд бүгд сөрөг нөлөөтэй байдаг. Аливаа зүйлийг муугаар төгсгөхийг хүсэхгүй байгаа бол гадуур явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Баярын сар эхлэх гэж байгаа тул эртхэн бэлтгэлээ базаа. Хайртдаа халамжтай байж, хоорондын харилцаа холбоогоо бэхжүүл. Хайртай хүндээ илүү сонирхолтой бэлэг бэлд. Үр хүүхэд тань юу хүсч байгааг тойруу замаар асууж мэд. Гэр бүлтэй хүмүүсийн харилцаа сэргэж, хайраар бялхах болно. Харин ганц бие хүмүүс болзоонд уригдаж магадгүй тул эртхэн биеэ бэлдээрэй. Од эрхэс таны романтик мөрөөдлийг бодит болгоно.

Хилэнц

Энэ сарын эхээр сэтгэл санааны тогтворгүй байдал санхүүгийн алдагдал хүлээх шалтгаан болох болно. Ямар нэгэн андуурал гарч магадгүй тул бүх ажил хэргээ алдаа мадаггүй гүйцэтгэх хэрэгтэй. Зарим нэгэн үл ойлголцлыг үүсгэх сэтгэл хөдлөл нэмэгдэх ба эргэн тойрны бүх хүмүүс тань илүү мэдрэмтгий болно. Өөртөө зориулж эмчилгээ хийлгэ. Дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл. Сарын дундуур хамт ажиллагсадын тань зан ааш таагүй байх боловч үүнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Таны мэргэжлийн уран сэтгэмж өндөр байх тул чөлөөт цагаа хөгжилтэй сайхан өнгөрүүлж чадна. Таны бүтээлч санаанууд бодит байдал дээр хэрэгжихдээ маш амжилттай байдаг. Заримдаа багахан өрөнд орох нь уналт болох эсвэл цааш өргөжихгүй гэсэн үг биш. Тиймээс эрсдэлтэй алхам хийхээсээ бүү ай. Сарын сүүл үед хөдөлмөрч шургуу чанарынхаа хүчээр удирдах албан тушаалд түргэн очиж, хамт олныхоо төлөө чадах бүхнээ хийхийг хичээнэ. Хэрэв та амин хувиа бодсон зангаа анхаарч багийнхаа нэг хэсэг болж чадвал хамтын үйл ажиллагаанаасаа ашиг хүртэж чадна. Энэ цаг үе нь зугаа цэнгэл болон тоглоомонд зориулагдах магад тул ихэнхи хүмүүс боломж дээгүүр харайгаад гарчих вий. Хууран мэхлэлт, гомдол тунирхалтай холбоотой таагүй байдал үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй байна. Хайр дурлалын харилцаа цэцэглэн хөгжинө. Хайртай хүн тань таныг гомдоосон ч сэтгэл зовоосон маргаан тулаанаас зайлсхийх хэрэгтэй.

Нум

Энэ сарын эхээр болгоомжтой, сонор сэрэмжтэй байгаарай. Олон нийтийн арга хэмжээнд оролцох хэрэггүй. Аюулгүй байдлаа хангах арга хэмжээг аваарай. Архаг өвчин хурцдаж болзошгүй. Хувийн амьдралдаа яаруу, хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүйг хичээ. Хардалтаас болж ойр дотны хүнтэйгээ муудалцаж болзошгүй. Хэлэх үг хийх алхмаа сайн цэгнээрэй. Сарын дунд үед од эрхсийн байрлал таны үнэнч шударга, эрх мэдэлтэй, юу ч болсон өөрийн байр суурин дээр зогсохыг тэмүүлдэг төрөлхийн эрмэлзлэлийг сэргээж өгнө. Ихэнхи хүмүүс амьдрахын тулд их зүтгэж байгаа тул өөртөө анхаарах хэрэгтэй болсон байна. Биеийн эрүүл мэндээ бүхнээс дээгүүр тавь. Ажлаа туршлага мэдлэг чадвар дээр тулгуурла. Үүний ачаар удирдлагуудаасаа магтаал сонсоно. Ганц бие хүмүүс хэн нэгэнд сэтгэл алдарч магадгүй. Азтай хувь тавилан таны талд байгаа тул хийх зүйл бол үүнийг алдахгүй байх юм. Сарын сүүл рүү таны дураараа, өөрийгөө хэт өндөрт тавьдаг муу зан чанарууд идэвхжинэ. Даруу ухаалаг бай, эрчүүд ялалтандаа хэт хөөрцөглөх хэрэггүй. Худалдах худалдан авахтай холбоотой таагүй зүйл учирч магадгүй. Санхүүгийн эрсдэлтэй булхайтай асуудалд орооцолдох хэрэггүй. Од эрхэс танд хайрт сэтгэлтэй холбоотой гайхалтай зүйл төлөвлөхөд саад болно. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Мөн машинаа болгоомжтой жолоодож хэрүүл тэмцэлээс холхон шиг яв.

Матар

Сарын эхээр ойр дотны хүнтэйгээ ам мурийх нь эцэстээ хурц байдалд орж, харилцаагаа таслахад ч хүрч болзошгүй. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэж магадгүй байна. Халдвар авч, эсвэл ханиад хүрэх эрсдэлтэй. Та романтик болзоонд явах эсвэл сонирхолтой хүнтэй танилцах магадлалтай. Арилжаа наймааны үйл хэрэгт тун таатай байна. Хамтарсан төсөл ихээхэн ашиг авч ирнэ. Дур булаам хүмүүс бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх амархан байх болно. Сарын дунд үед од эрхэс уйтгартай уур амьсгалд тайван бус хувирамтгай байхыг онцолж байна. Гэр бүл гэр орны асуудлууд хувирамтгай байна. Завгүй ажлын хуваариас хайр дурлал болон хүүхэд багачууддаа зориулж цаг гарга. Хувийн аюулгүй байдалдаа анхаарч сонор сэрэмжтэй бай. Сарын сүүл рүү од эрхэс таны албан тушаал ахих хүсэл зорилгод тань таатай нөлөө үзүүлнэ. Гариг эрхсийн хандлагаар та өөрийгөө илэрхийлэхдээ гайхамшигтай уян хатан байж харилцааг дээд зэргээр тогтооно. Ихэнхи хүмүүс эмх цэгц, зарчимч байдлаараа гялалзан төлөвлөгөөнийхөө дагуу ажиллана. Таны зүрх сэтгэл одоо л тайван амар амгалан байдлыг мэдэрнэ. Гэр бүлийн гишүүдийн хагаралтай байсан харилцаа сайжирч дотно харилцааг бий болгож эхэлнэ. Ах дүүс эсвэл хөршүүдтэйгээ таагүй харьцаанд орж болзошгүйг од гарагс анхааруулж байна. Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул болгоомжил.

Хумх

Энэ сарын эхэн үед дайснуудынхаа явуулгаас болгоомжил. Сэтгэл санаа тавгүйрхэж болзошгүй. Гуньж ядрах болон архаг өвчин хурцдаж магадгүй. Бүх л төрлийн үл ойлголцол сэтгэлийг тань гонсойлгох боловч аливааг өөрчлөхийг хичээн, маргаантай байдалд орохын оронд сайтар тунгаан бод. Юу ч тохиолдож байсан зорьсон зорилгоосоо ухрахгүй гэсэн тэмүүлэл зүтгэл тань таныг хориотой арга хэрэглэх хууран мэхлэх замаар зорилгодоо хүрэх зэргээр буруу зам сонгоход хүргэж болзошгүй. Сарын дунд үед бусдын дургүйцлийг төрүүлэх алдаа гаргах, даргаасаа зэмлэл хүртэх, хувийн амьдралд асуудал үүсэх, түнштэйгээ харилцаагаа бүрмөсөн таслахуйц байдалд хүрэх төлөвтэй. Биеийн хүч тамир эрч хүч сул байх тул та уурлаж бухимдах магадлалтай. Магадгүй зохицуулах, төлөвлөгдөөгүй зардал гарч ирнэ. Хэрэггүй зүйлд мөнгө зарцуулах нь гэр бүлийн хүнд тань тийм ч таатай санагдахгүй байх. Хосууд эргэлзээтэй байдалд байж санаа зовж, харилцаа уналтанд орно. Гоонь эрчүүд ямар нэг холбоонд элсэж, романтик уулзалт төлөвлө. Сарын сүүл рүү сайн найз эсвэл хайртынхаа хэлсэн үг юм уу хийсэн үйлдлээс нь болоод сэтгэлээр унаж магадгүй. Хайрттайгаа гадуур гарч цагийг зугаатай өнгөрүүл. Ингэснээр та хоёрын харилцаа сэргэж, аз жаргалаар дүүрэн байх болно. Эрүүл мэнддээ анхаар. Ханиад томуу тусахаас болгоомжил. Зам хөндлөн гарахдаа болгоомжилж, машинаа хурдтай жолоодохоос татгалз. Түүнчлэн иртэй үзүүртэй зүйл болон цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхаарал болгоомжтой бай.

Загас

Энэ сарын эхээр хэн нэгнээс тусламж гуйхаас бүү ай. Ойрхон байгаа хэн ч гэсэн тусламжийн гараа сунгахад бэлэн байх болно. Сэтгэл хөдөлгөм шинэ зүйлсэд татагдах нь таныг шинэ найз нөхөдтэй болгох болно. Танд ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж төлөвлөгөө гаргах, төлбөр тооцоогоо цэгцлэх чадвар өндөр байх болно. Дайснуудын хүчтэй явуулгад өртөх, мэхлэгдэх зэрэг асуудлуудтай тулгарна. Хулгай дээрэм, гал түймэрт өртөж болзошгүй байна. Түүнчлэн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц. Хайр дурлалаа шинээр эхлэж буй хосууд амжилттай байна. Хайр дурлалын онгод орж ирнэ. Эрүүл мэндийн асуудал таны сэтгэлийг зовоох бөгөөд иддэг хоол хүнснийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сарын дунд үед од эрхэс өөртөө зөв зүйл хийхийг, ялангуяа эрүүл мэнддээ анхаарахыг шамдуулж байна. Хоолны зөв дэглэм барьснаар таны бие махбодь эрүүл чийрэг, сайхан галбиртай байна. Гэнэтийн зардал эсвэл алдагдал хүлээж болзошгүй байгаа тул анхаарал болгоомжтой байж, санхүүгийн тал дээр онцгой хяналт тавихыг зөвлөе. Сарын сүүл рүү багахан хэмжээний бизнесийн эрсдэл нь ашиг авчрах болно. Идэвхитэй харилцаа нь таны ажил хэргийг урагшлуулна. Амьдралын эрч хүч өсөх тул таагүй явдал учирсан ч харилцаанд орохдоо өөрийгөө оргилд байхыг мэдрэх болно. Та хувийн ажил, албан тушаалын үүрэг хариуцлагаас болоод хайртай хүнээ хайхрахгүй орхисон бол одоо дутагдлаа засах цаг болжээ. Бие тавгүйтэж магадгүй тул анхаар. Гэнэтийн шинэ хайр тань аль хэдийн гэрлэсэн эсвэл хэн нэгэнтэй холбоотой байж болзошгүй. Нууцлаг хайр тань хэд хэдэн төвөгтэй байдлыг үүсгэж болзошгүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл