8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-11-02 08:57:13

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: 
"Төрийн удирдлага" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 20 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага, Хүмүүнлэгийн Сургуульд болно.

10:00 цагт: Оросын шинжлэх ухаан, соёлын төвд Монголын залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн "Цагаан Уул" наадам болно.

10:00 цагт: Монголын хүүхдийн ордон "Нийслэлийн багш-Бидний бахархал" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно.

13:00 цагт: "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн нээлтийн ажиллагаа болно.

13:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвд "Монгол өв соёл" дүрслэх урлагийн улсын анхдугаар олимпиад болно.

13:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн III пара олимпод амжилттай оролцож медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлнэ.

13:30 цагт: Төрийн ордоны уулзалтын танхимд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны суурин төлөөлөгч Иоланда Фернандес нар Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалт, татварын ил тод байдал хангах мэдээллийн системийг хөгжүүлэх 2 гэрээнд гарын үсэг зурна.

14:00 цагт: “СУИС-ийн эрдэмтдийн их семинар-2018”  тус сургуулийн Оюутан театрт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment