8o
Улаанбаатар хот
mobile menu

Харумафүжи Таканоивагийн эмчилгээний зардлыг төлнө

2018-11-02 14:45:00

Өнгөрсөн жил мэргэжлийн сумо бөхийн холбоог донсолгосон үйл явдлыг монгол бөхчүүд тарьж, энэ хэрэг өнөө хүртэл үргэлжилсээр байна. Харумафүжи Бямбадорж аварга, Маегэширэ Таканоиваг цохисон хэргийнхээ хариуцлагыг хүлээж, тэр даруй зодог тайлах шийдвэр гаргаж, энэ оны 9-р сарын сүүлээр зодог тайлах ёслолоо хийсэн. 

Тэгвэл энэ үеэр дахин хэрэг сөхөгдөж, Таканоива Харумафүжи аваргаас эмчилгээний зардал, зиндаа буурсан үеийн хохирол зэрэг нийт 24130000 иэн нэхэмжлээд байсан. Гэвч Монгол дахь гэр бүл нь стресс, хэл ам, шахалтан дунд байгаа хэмээн Таканоива нэхэмжлэлээ татан авч байгаагаа өчигдөр мэдэгдсэн билээ. Тэгвэл ёкозүна Харүмафүжи Таканоиватай нүүр тулан уулзаж, уучлал гуйн, хохирлыг барагдуулахаар шийдсэн гэнэ. Гэхдээ нэхэмжилсэн мөнгийг бүгдийг биш, эмчилгээний зардлыг өгөхөөр болсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
дарамталсан бол буруу
Хүн зодож болохгүй. ТА хэн ч байлаа хүн зодох эрх ТАНД байхгүй
2018/11/02 103.26.194.234