8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадаад паспортын үнэ нэмэгдэхгүй

2018-11-02 15:05:00

УИХ-ын нэгдсэн чуулганы 2018 оны зургадугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн дөрвөн багц хууль батлагдсан. Эдгээр хуулийг энэ сарын 01-нээс буюу өнөөдрөөс эхэлж хэрэгжүүлэхээр болсон юм.

Иргэний бүртгэлийн багц хуульд иргэдэд олгох үндэсний энгийн гадаад паспортыг 16 наснаас дээш иргэдэд 10 жил, харин доош насныханд таван жилийн хугацаатай олгохоор заажээ.

Харин гадаад паспорт бүрдүүлэх материалд, үнэд өөрчлөлт орохгүй юм байна. Тухайлбал, 10 жилээр гадаад паспорт захиалахад тухайн иргэн иргэний үнэмлэх, гурван хувь цээж зураг, төлбөр төлсөн баримтаа авч ирнэ. Харин 16-гаас доош насныханд гадаад паспорт захиалахыг хүсвэл асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, цээж зураг, төлбөр төлсөн баримт авч ирэх шаардлагатай. Үнийн хувьд өмнө нь 32800 төгрөгөөр авдаг байсан энэ  үнэ хэвээрээ байх аж.

Гэхдээ 2011 оны арваннэгдүгээр сарын 01-нээс өмнө авчихсан гадаад паспорт хүчин төгөлдөр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, гадаадын орнуудад зорчих, виз мэдүүлэх хүчинтэй хэвээр гэсэн үг. Хугацаа нь дуусахаар шинээр захиалах боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
ЮУН 2011ОНЫ 11САРЫН 1 ИЙН ӨМНӨ ВЭ?
2018/11/03 66.181.160.28